Абсолют төвтэй хамтран ажиллаж байна

Абсолют төв нь нийгмийн хариуцлагын хүрээнд Зориг сангийн “Залуусын Тогтвортой Ажил Эрхлэлтийг Дэмжих Хөтөлбөр”-т хамрагдсан 14 оролцогч залуусыг англи хэлний сургалтандаа үнэ төлбөргүйгээр хамруулахаар боллоо. Залуусын боловсролыг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж хамтран ажиллаж буй Absolute School of English -ийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Тус төв нь хүмүүнлэгийн үйлст оруулсан хувь нэмрээрээ 2007 онд “Монголын нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага”, 2013 онд Нийслэлийн хүүхдийн сайн сайхны төлөө хийсэн бодитой ажил, санал санаачлага, хүүхдийн дунд явуулсан судалгааг үндэслэн “Нийслэлийн хүүхдэд ээлтэй шилдэг байгууллага”, үе үеийн төгсөгчдийнхөө амжилтаар 2009, 2012, 2014 онуудын “Боловсролын Салбарын Гранпри” цолыг тус тус хүртэж байсан байна.

As part of its social responsibility, the Absolute Center has agreed to provide free English language training to 14 participants in the Zorig Foundation’s Sustainable Youth Employment Program. We would like to express my sincere gratitude to the staff of the Absolute School of English for their valuable contribution to the education of young people.

Based on its contribution to humanitarian work, the center was awarded the title of “Mongolia’s Leading Organization for Social Development” in 2007 and the “Best Child-Friendly Organization in the Capital City” in 2013 based on its practical work, initiatives and research among children. Also the center was awarded the 2009, 2012 and 2014 Education Grand Prix.

Skip to content