ЕБС-ийн 10, 11-р ангийн сурагчдад зориулсан “Залуу Дадлагажигч” хөтөлбөр зарлагдлаа

Залуу дадлагажигч хөтөлбөр нь Ерөнхий Боловсролын Сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах, өөрийн хүссэн мэргэжлийн чиглэлээр байгууллага дээр богино хугацааны дадлага хийх боломжийг олгодог хөтөлбөр юм.
Энэ хөтөлбөр нь 2018 оноос жил бүр тасралтгүй хэрэгжиж ирсэн бөгөөд 4 дэх жилийн элсэлтийг Зориг сан хүлээн авахаар сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй сурагчид https://form.jotform.com/zorigfoundation/jip-application холбоосоор орж өргөдлийн маягттай танилцаарай.
Skip to content