Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн 3 дах элсэлт нээлтээ хийлээ

Зориг сангаас 3 дах удаагаа хэрэгжүүлж буй ‘Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр’ гурав дах удаагаа зарлагдаж 400 гаруй өргөдөл хүлээн авснаас 23 залуу шалгаран оролцох боллоо. Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуус ажлын байранд гарахад түгээмэл шаардагддан ур чадваруудыг эзэмшихээс гадна 3 сарын ажлын туршлага олгох дадлага хийх юм. Хөтөлбөрийг Лоринет сангаас санхүүжүүлдэг бөгөөд хөтөлбөрийн нээлтэд тус сангийн төлөөлөгч Б.Тамир оролцож, хөтөлбөрийн оролцогчдод амжилт хүслээ. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

                                             

Skip to content