Залуу Манлайлал Хөтөлбөр (YLP) 18 дахь удаа зохион байгуулагдах гэж байна.

Зориг Сангийн ууган хөтөлбөр болох Залуу Манлайлагч Хөтөлбөр (YLP) 18 дахь удаа зохион байгуулагдах гэж байна. Залуу Манлайлал хөтөлбөр нь нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах, хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй, ажлын гараагаа эхлүүлж буй 25 хүртэлх насны залууст дэлхий дахин болоод Монгол улсад тулгарч буй асуудлуудын талаар цэгцтэй ойлголт өгөх, хөгжин дэвшихэд нь туслалцаа үзүүлэх зөвлөгч, манлайлагчидтай холбоо тогтоох боломжийг олгох зорилготойгоор 2003 оноос хойш хэрэгжиж байна. Хөтөлбөрт хамрагдсан залуус 8 сарын туршид сургалт, уулзалтуудад хамрагдахаас гадна нийгэмд чиглэсэн төслийг санаачлан хэрэгжүүлдэг юм.

Шаардлагыг хангаж байгаа оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар  https://form.jotform.com/zorigfoundation/ylp18 хаягаар бөглөх боломжтой. Өргөдлийг 2020 оны 9 сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.zorigsan.mn болон 11-315544 утсаар авна уу.

 

Skip to content