Миний оролцоо, Мини Хакатон үйл ажиллагаа

Азийн Сан, Бүгд найрамдахчуудын хүрээлэн (IRI)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Сонгуульд эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд “Миний оролцоо-Мини хакатон” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Улс төр, сонгуульд залуусын оролцоог нэмэгдүүлэхэд тэдний өөрсдийн санаа бодлыг тусгах нь нэн чухал бөгөөд Хакатонд оролцсоноор оролцогч залуус маань үе тэнгийн залуустаа хандсан уриа, санаачлагаа танилцуулах, цаашлаад бодит төсөл болгох боломжтой болсон юм.
Түүнчлэн 2016 оны сонгуульд 18-25 насны залуучуудын дөнгөж 50% нь саналаа өгсөн гэх статистик мэдээлэл бий. Тэгвэл Зориг сан залуучуудыг сонгуульд оролцоход нөлөөлж буй хүчин зүйлс, шалтгааныг тодорхойлох зорилгоор 18-25 насны 680 залуугийн дунд судалгаа явуулсан юм. Судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс авна уу.

 

 

Skip to content