Цахим зуны зуслан 2020 хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Covid-19 цар тахалтай энэ цаг үед Зориг сан, EducationUSA болон Америкт төгсөгчдийн холбоо (MASA) хамтран “Цахим Зуны Зуслан 2020” хөтөлбөрийг ахлах ангийн сурагчдад зориулан амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт нийт 298 өргөдөл хүлээн авснаас 70 сурагчийг шалгаруулсан ба оролцогчдын 54% буюу 38 нь Улаанбаатар хотоос, 46% нь орон нутгаас оролцож байна. Түүнчлэн 75.7% буюу 53 нь улсын сургуулийн сурагч бол 24.3% буюу 17 нь хувийн сургуулийн сурагчид хөтөлбөрт шалгаран хамрагдаж байна.

Тус хөтөлбөр 7 сарын 27-нд нээлтээ хийсэн бөгөөд оролцогчид долоо хоногт 3 удаа дараах сэдвүүдээр мэргэжлийн багш нар болон туршлагатай зөвлөхүүдээс цахимаар суралцаж, санал солилцох боломжтой болсон юм.

Цаг төлөвлөлт ба менежмент
CV бичих болон ярилцлагад бэлтгэх
Хувийн санхүүгээ удирдах нь
Өсвөр үеийн сэтгэлзүйн эрүүл мэнд
Нөхөн үржихүйн боловсрол
Жендерийн эрх тэгш байдал
Ардчилал ба залуусын оролцоо
Тогтвортой ногоон хөгжил
Америкт суралцах 5 алхам

Skip to content