Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол болж өнгөрлөө

Тэртээ 1998 оны 10 сарын 2 энэ өдөр Зориг агсан бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэр өдрөөс хойш жил бүрийн энэ өдөр Зориг агсны гэгээн дурсгалд зориулж түүний хөшөөнд цэцэг өргөдөг болсон. Энэ жил ч гэсэн мөн адил Зориг агсны найз нөхөд, хамаатан садан, мөн Зориг сангийн хамт олон түүний хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцлоо.

 

С. Зориг нь Монгол улсын ардчилалд нөхөж баршгүй үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт зүтгэлтэн билээ.

Skip to content