УОЛТЕР ЖЭНКИНСИЙН STAR TV ТЕЛЕВИЗИЙН "TALK WITH ME" НЭВТРҮҮЛГИЙН ЗОЧНООР ОРОЛЦЛОО

2017-03-09

About the Zorig Foundation


2001 оноос эхлэн Зориг сантай хамтран ажилласаар ирсэн Америк дахь Зориг сангийн ерөнхийлөгч Уолтер Жэнкинсийн Star TV телевизийн "Talk With Me" нэвтрүүлгийн зочноор оролцсон дугаарыг хүлээн авч үзнэ үү.

Тэрээр Монголдоо хамгийн анхны манлайллын хөтөлбөрт тооцогдох Зориг сангийн "Залуу Манлайлал Хөтөлбөрийг" санаачласан бөгөөд өдгөө 14 дахь жилдээ хэрэгжиж 300 орчим залуусыг хамруулаад байна. 2007 оноос хойш Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан 71-н багш, сурагчийг солилцоогоор Америкт очиж танилцах, туршлага солилцох боломжийг олгосон юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд залуусын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд 700 орчим сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн гээд энэ хүний Монголын залуусын боловсролыг дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм.

Talk with me - Walter Jenkins