Швейцарийн Хөгжлийн Агентлагтай хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2017-09-04

About the Zorig Foundation


Зориг сан нь Швейцарийн Хөгжлийн Агентлагтай хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 12 дахь жилдээ зарлаж байна. Уг хөтөлбөр нь Монгол Улсын бүх их, дээд сургуулиудад нээлттэй зарлагддаг бөгөөд шалгарсан 50 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна  хамрагдсан оюутнууд багуудад хуваагдан нийгэмд чиглэсэн бичил төсөл хэрэгжүүлэх замаар нийгмийн сайн сайханд өөрсдийн хувь нэмрээ оруулах юм. Мөн тодорхой тооны оюутнуудад урамшуулалтай дадлага хийх боломж олгосоор ирсэн билээ. 

Хөтөлбөрт тавигдах шалгуур нь:

- их, дээд сургуулийн 2 болон түүнээс дээш дамжааны үндсэн ангид суралцдаг оюутан байх,

- нийт суралцсан хугацааны ерөнхий голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх,

- оюутан залуусын дунд зохиогддог аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог байх,

- бусад эх үүсвэрээс тэтгэмж, тэтгэлэгт хамрагдаагүй байх,

- санхүүгийн хэрэгцээ шаардлагатай байх зэрэг юм. 

Швейцарийн Хөгжлийн Агентлаг нь ийнхүү сурлага, нийгмийн идэвхээрээ тэргүүлж буй Монголын тэргүүний оюутнуудыг дэмжиж ирсэнд оюутан залуусынхаа өмнөөс талархал илэрхийлье.  Хамрагдахыг хүссэн оюутнууд https://form.jotform.me/zorigfoundation/SDC2017-18 хаягаар хандаж цахим өргөдөлийн маягт бөглөнө үү. Материалыг 2017 оны 9 сарын 18-ны 15:00 цаг хүртэл хүлээн авна. 

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 11-315444, scholarship@zorigfoundation.org хаягаар холбогдож авна уу.