БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР 2018 ЗАРЛАГДЛАА

2017-08-28

About the Zorig Foundation


Байгаль орчны асуудалд анхаарлаа тавьдаг, энэ салбарт ажилладаг, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг сангийн 8 дахь удаагийн БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАГЧ ХӨТӨЛБӨР-төө урьж байна. Хөтөлбөрийн хүрээнд тогтвортой хөгжлийн асуудлуудыг олон талаас нь судалж, байгаль орчны тухай цогц ойлголттой болохоос гадна, манлайллын олон чадваруудыг эзэмшиж, цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.

Хөтөлбөр нь хичээлийн жилийн туршид долоо хоногт нэг удаа 3 цагаар явагдана. Оролцохыг хүсэгчид нь 25 хүртэлх насны, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай.

Өргөдлийг онлайнаар https://form.jotform.me/72181314409451 хаягаар бөглөх бөгөөд 2017 оны 9 сарын 14 - ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Зөвхөн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчидтай утсаар холбогдож ярилцлагад урьж оролцуулна. Хөтөлбөрийн талаар асууж лавлах зүйл байвал утсаар холбогдох, аль эсвэл Зориг сангийн байранд ирж лавлана уу. Утас: 315444