“АРДЧИЛЛЫН ЭЛЧ ХӨТӨЛБӨР” ЗАРЛАГДЛАА

2017-09-12

About the Zorig Foundation


Өөртөө болон нийгэмдээ эерэг өөрчлөлт хийх хүсэлтэй Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн сурагчдыг Зориг сан АРДЧИЛЛЫН ЭЛЧ хөтөлбөртөө урьж байна. Уг хөтөлбөрийг АНУ-ын төрийн департаментын “Alumni Engagement Innovation Fund”-ийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна. 


Хөтөлбөрт хэн хамрагдаж болох вэ?
•    Улаанбаатар хотын төвөөс алслагдсан ахлах ангийн 10, 11-р ангийн сурагч байх
•    Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
•    Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
•    8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт бүрэн оролцох боломжтой байх


Дээр дурдсан шаардлагыг хангасан сурагчид өргөдлийн маягтыг 2017 оны 10-р сарын 06-ны 18:00 цагаас өмнө онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/DAP-2017 хаягаар орж бөглөнө.


Хөтөлбөрт хамрагдсанаар:
•    Манлайлах ур чадварт суралцах
•    Өнөөгийн нийгэмд тулгарч буй асуудлуудын гарцыг олж харах
•    Нийгэмд тустай сайн дурын ажил санаачлан хэрэгжүүлэх
•    Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх
•    Үе тэнгийн Америк сурагчидтай танилцаж, туршлага судлах, тухайн оронтой танилцах


Ардчиллын Элч хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн бус цагаар явагдах бөгөөд үнэ төлбөргүй болно.

Шалгаруулалт:
Эхний шатний шалгаруулалт: Сурагчдын илгээсэн өргөдөл дээр үндэслэн хийгдэх бөгөөд зөвхөн дараагийн шатанд тэнцсэн сурагчидтай 2017.10.15-ны өдөр утсаар холбогдож ярилцлаганд урина.
Ярилцлага: Эхний шатны шалгаруулалтанд тэнцсэн сурагчид Зориг сангийн байранд ирж ганцаарчилсан ярилцлаганд орох бөгөөд энэхүү ярилцлагын дүнгээр хөтөлбөрийн эцсийн шийдвэр гарна.