ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ҮНДСЭН АНГИД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2018-2019 ЗАРЛАГДЛАА

2018-08-22

About the Zorig Foundation


Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай (SDC) хамтран энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 13 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бүх оюутнууд хамтран нийгэмд тустай бичил төсөл боловсруулан хэрэгжүүлэхээс гадна тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад ур чадвар нэмэгдүүлэх, тэдний нийгмийн хүрээг тэлэх зорилгоор сургалтуудыг зохион байгуулдаг болно. Швейцарийн хөгжлийн агентлаг, Зориг сангаас хамтран хэрэгжүүлдэг уг тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог нь сургууль, мэргэжил үл харгалзан дотоодын Их, Дээд сургуулиудын 2-оос дээш курсын үндсэн ангид 3,2-оос дээш голч дүнтэй суралцаж буй бүх оюутнууд өрсөлдөх боломтой юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхиүлэн дэмжих замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилготой.

Хөтөлбөрт хамруулах шалгуурууд:

  • Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх
  • Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх,
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог
  • Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх
  • Тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах аливаа арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцох боломжтой байх.

Бүртгэл:

  • 2018 оны 09 сарын 12-ний 13 цагаас өмнө https://form.jotform.me/zorigfoundation/scholarship хуудсаар орж цахим өргөдлийн маягт бөглөнө.