ЗОРИГ САНГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР 9 ДЭХ ЖИЛДЭЭ ЗАРЛАГДЛАА!

2018-09-06

About the Zorig Foundation


Байгаль орчиндоо хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг уг хөтөлбөрт урьж байна. Оролцохыг хүсэгчид нь 25 хүртэлх настай, их, дээд сургууль төгссөн, төрийн, төрийн бус, болон хувийн байгууллагад мэргэжил хамаарахгүй ажиллаж буй залуу мэргэжилтнүүд хамрагдах боломжтой.

Уг хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд өрийн хувь нэмэр оруулах
  • Манлайллын ур чадвараа дээшлүүлэх
  • Монголын байгаль орчинд тулгамдаж буй асууулуудын талаар ойлголтоо гүнзгийрүүлэх
  • Салбарын манлайлагчидтай танилцаж мэргэжлийн хүрээгээ тэлэх
  • Төсөл бие даан боловсруулж хэрэгжүүлж сурах боломжтой.

Өргөдлийг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/efp-2019-application-form хаягаар бөглөх бөгөөд 2018 оны 9 сарын 21-ны өдрийн 18 цаг хүртэл хүлээн авна.