"ЗАЛУУСЫН ТОГТВОРТОЙ АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР" ЗАРЛАГДЛАА

2018-12-06

About the Zorig Foundation


Ажил идэвхтэй хайж буй 26 хүртэлх насны залуусыг Зориг сан ЗАЛУУСЫН ТОГТВОРТОЙ АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР -төө урьж байна.

Уг хөтөлбөр нь залууст ажлын байранд түгээмэл шаардагддаг ур чадваруудыг эзэмшүүлэх, ажлын бодит туршлага хуримтлуулж, залуусыг тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх бөгөөд улмаар ажилгүйдлийг бууруулах, залуусын эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх зорилготой.

Тавигдах шаардлага:

  • 26 хүртэлх настай байх
  • Ажил хөдөлмөр эрхлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • Их, дээд сургуульд сурч байсан эсвэл төгссөн байх
  • Хөтөлбөрт идэвхтэй оролцох
  • Улаанбаатар хотод амьдардаг байх (Алслагдсан дүүрэг, хорооны иргэн бол давуу тал болно)

Дээрх шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар form.jotform.me/zorigfoundation/seyp хаягаар эсвэл цаасаар Зориг сангийн байранд ажлын цагаар ирж бөглөх боломжтой.

Өргөдлийг 2019 оны 1 сарын 8-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.

Жич: Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтад оролцуулахгүй болно.

Шалгаруулалтын хуваарь:

Урьдчилсан шатанд тэнцсэн оролцогчидтой холбогдох: 2019.01.10-11 

Ярилцлага авах: 2019.01.16-17

Хөтөлбөр 2019 оны 01-р сарын 23-наас 6 сарын 7-ны хооронд Улаанбаатар хотод явагдана. Дадлага хийх 3 сарын хоол болон унааны зардлыг хөтөлбөрөөс хариуцна.

Утас: 11-315444