Зориг сангийн ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР зарлагдлаа.

2019-02-26

About the Zorig Foundation


Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуусын хөгжлийг дэмжих зорилгоор Зориг сан нь Конрад Аденауэр Сантай хамтран 4дэх жилдээ ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-өө зарлаж байна.

Тавигдах шаардлага:

  • 22-30 настай байх
  • Орон нутагтаа тогтмол ажиллаж амьдардаг байх
  • Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзлэлтэй байх
  • Хөтөлбөрт 2 долоо хоногийн турш хамрагдах боломжтой байх
  • Байгаль орчны асуудалд анхаарал хандуулдаг байх

Шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/REFP-2019 хаягаар бөглөх бөгөөд 2019 оны 3 сарын 17-ны өдрийн 00:00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл хүлээн авна. Хөтөлбөр 2019 оны 4-р сарын 1-нээс 4 сарын 12-ны хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон замын зардлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бүрэн хариуцна.

Жич: Томилолтын зардал орохгүй болно.