ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨРИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД

2016-05-06

About the Zorig Foundation


Залуу Манлайлал Хөтөлбөр (YLP) нь Монголын залуу мэргэжилтнүүдэд зориулсан 8 сарын хугацаанд үргэлжилдэг хөтөлбөр юм. Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах төслүүдийг  "Залуу Манлайлал Хөтөлбөр"-т оролцогчид хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг билээ. Энэ төрлийн төсөл нь цөөн хүн ч гэсэн нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах чадалтай байдгийг харуулах, бусдыг уриалах зорилготой, аливаа асуудлыг дээрээс нь биш, хүмүүсийн өөрсдийнх нь оролцоотойгоор, дэргэдээс нь шийдвэрлэхийг хичээдгээрээ онцлогтой билээ. 

HAPPY OASIS ТӨСӨЛ

Төслийн зорилго:“Ногоон Нуур” цэцэрлэгт хүрээлэн нь Чингэлтэй дүүргийн 12-р хороонд Дэнжийн мянга болон Хайлаастын дунд байрладаг, түүхэн ач холбогдолтой, онцгой содон байгалийн бүтэцтэй газар юм. Хогийн цэг байсан энэ газрыг иргэн С. Өлзийтогтох сайн дураар цэцэрлэгт хүрээлэн болтол нь тохижуулснаар өдгөө “Ногоон Нуур” нь ойр орчмын бүхий л насны хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөхөөр тогтмол ирдэг газар болж хувирчээ. Цэцэрлэгт хүрээлэн байрлах хороо ба ойр орчмын хороод нь бусад дүүргийн ижил төстэй хороодтой харьцуулбал эмзэг бүлгийн, нэн ядуу иргэд ихтэй, амьжиргааны түвшин харьцангуй доогуурт тооцогддог байна. Төслийн залуус “Ногоон Нуур” цэцэрлэгт хүрээлэнгийн ач холбогдлыг ухамсарлаж, цаашид нийгэмд үзүүлэх эерэг өөрчлөлтүүдийг дэмжин хувь нэмрээ оруулах зорилготой ажээ.

Хэрэгжүүлж буй ажлууд: -“Ногоон Нуур” цэцэрлэгт хүрээлэнг обьект, үйл ажиллагаа талаас нь олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулах, сурталчлах, тогтвортой үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүжилтийн олон талын эх үүсвэрийг бий болгож, цаашид жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаатай болгох;
-Номын сангийн өрөөг тохижуулах (компьютержуулах, ном хандивлах)
-Танхимыг интернеттэй болгох, сурагчдад зориулсан жишиг сургалтуудыг зохион байгуулах;
-Гадна тохижилтыг сайжруулах (талбайг зүлэгжүүлэх, хогийн сав байршуулах, шатыг цементжүүлэх) 
-Ойр орчмын хороодод амьдарч буй зорилтот бүлгүүдэд чиглэсэн жишиг сургалт, семинар зохион байгуулах (оюуны спорт, видео хичээл, хөгжим бүжгийн дугуйлан зэрэг хүүхдийн хүмүүжил, боловсролд хувь нэмэр оруулах үйл ажиллагаануудыг зохион байгуулах);
-Цаашид төрийн бус байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн тогтвортой хамтран ажиллах сонирхлыг бий болгох;
-Мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран олон нийтэд танилцуулан сурталчлахаар тус тус төлөвлөн, үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Төслийн фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/happyoasisH2O/

THE COMPASS БАГИЙН “ARTICLE 17.1.4” ТӨСӨЛ

Төслийн зорилго: -Хугацаат цэргийн алба хааж буй залуучуудад хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулах, цэргийн албанаас халагдаад амьдралын гараагаа эхлүүлэхэд нь шаардлагатай мэдлэг мэдээлэл, карьер төлөвлөлт, мэргэжил сонголтын зөвлөгөө, сургалт зохион байгуулах;
-Хугацаат цэргийн алба хаах нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна олон төрлийн давуу талыг олгох болно гэсэн ойлголтыг залуучууд, олон нийтэд таниулан сурталчлах, цэргийн алба хаахыг уриалах.

Хэрэгжүүлж буй ажлууд: -Зэвсэгт хүчний 032-ангийн хугацаат цэргийн албан хаагчдад “Өөрийн нөөц бололцоог нээх нь” сургалт. Илтгэгч: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Баатархүү
-“Хувь хүний манлайлал, зорилгодоо хүрэх” лекц. Илтгэгч: “Алтай Групп”-ийн Захиргаа, Удирдлагын газрын захирал П.Өлзиймаа
-"Эрүүл амьдралын хэв маяг” лекц. Илтгэгч: Монфа Трейд ХХК-ийн эмч нар
-“Олон улсын харилцаа ба Монгол улс” лекц. Илтгэгч: МУИС-ийн ОУХНУ-ын сургуулийн Олон улсын харилцааны багш Г.Баасанхүү
-032-р ангид алба хааж буй цэргийн тоогоор Витсамо ундаа, витамин, шархны эсрэг тос, аньс болон чацарганы савлагаатай шүүс олгожээ.
-2 жилд нэг удаа болдог ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш Тактик” тэмцээнд оролцож буй 032-р ангийн цэргүүдэд витамин, найруулж уудаг аньс болон нирсний шүүс , шархны эсрэг тос хүргүүлсэн байна.
-Мөн 2017 оны 1-р ээлжийн цэрэг татлагаас өмнө залуучуудад зориулж цэргийн албан хаахыг уриалсан сэдэвт видео бэлтгэж байгаа аж.

Төслийн фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/TorgonTserguud/

YOUNG ENTREPRENEUR ТӨСӨЛ

Төслийн зорилго: -ЕБС-ийн сурагчдын энтрепренер сэтгэлгээг хөгжүүлж, тэдэнд эдийн засаг, санхүүгийн мэдлэг олгох. 
-Шилдэг бизнесийн санаа гаргаж буй сурагчдад гарааны санхүүжилт олгож өөрсдөө бизнес хийх боломжоор хангах. 
-Энтрепренершипийн талаар сурагчдад ойлгуулж ямар шинэ шинэ боломжууд байгааг таниулах

Хэрэгжүүлж буй ажлууд: -Нэр бүхий гурван ерөнхий боловсролын сургуулийг сонгон авсан бөгөөд одоогийн байдлаар “Шинэ Эрин” сургуулийн 8-р ангийн сурагчдад “Энтрепренер гэж хэн бэ?”, “Design Thinking”, “Business Canvas” зэрэг сургалтуудыг орсон байна. 
-Сурагчдыг багуудад хуваан баг бүрт 100 мянган төгрөгийн санхүүжилт олгож бичил бизнесийн санаа гаргуулан, өрсөлдүүлж байгаа аж.
-Бизнесийн байгууллага, үйлдвэрүүдтэй танилцуулж, гарааны бизнес эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
-Цаашид сонгон авсан сургуулиудын хүүхдүүдэд бэлдсэн хөтөлбөрийн дагуу сургалт орж, сургууль бүрийн шилдэг багуудыг хооронд нь өрсөлдүүлэхээр болжээ. 

Төслийн фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/youngentrepreneursylp/

Энэ ташрамд эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон Залуу Манлайлал Хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгч Ариг банк, Breakthrough компани болон үүсгэн байгуулагч Уолт Женкинс нарт гүн талархал илэрхийлье.

Төслийн багийн нэр: iLoveMe
Төслийн зорилго:
-Хорт хавдар, түүнээс урьдчилан сэргийлэх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх
-Хавдар эдгэдэг өвчин, хүн хүндээ тусалж хайрлах хэрэгтэй гэсэн утга санааг илэрхийлсэн богино хэмжээний уран сайхны кино бүтээн, олон нийтэд хүргэх
-Байгууллага, хувь хүнээс хандив цуглуулж Хавдар судлалын үндэсний төвд нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг хандивлах

Хэрэгжүүлсэн ажил:
-Эрүүл мэндийн цуврал инфографикуудыг төслийн фэйсбүүк хуудас, www.news.mn дээр 7 хоног бүр тавьж байгаа аж.
-“Ертөнцийн өнгө” богино хэмжээний киног бүтээж, 4-р сарын 23-нд Тэнгис кино театрт нээлтээ хийжээ.
-ХСҮТ-д нэн шаардлагатай байсан 3.3 сая төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг утлагын аппаратыг ижил бүрэн хэрэгслийн хамт, 1 ширхэг яаралтай тусламжийн хайрцгийг иж бүрэн хэрэгслүүдийн хамт хандивласан байна.
-ХСҮТ дээр сайн дурынхны бүжгийн флашмобыг мөн зохион байгуулжээ.

Төслийн фэйсбүүк хуудас:
I Love Me

CREATIVE KIDS ТӨСӨЛ

Төслийн багийн нэр: Nova Minds
Төслийн зорилго:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн идэвхтэй хүн болгох, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, авьяасыг нь нээн илрүүлэх
-Биеийн хөгжил болон сэтгэл санаанд нь эерэг өөрчлөлт авчрах
-Чөлөөт цагийг нь үр бүтээлтэй өнгөрүүлэх
-Сургуулиудыг тогтмол гар урлалын дугуйлантай болгох

Хэрэгжүүлсэн ажил:
-Тусгай хэрэгцээт 25, 55, 63-р сургууль, Монголын Дауны Холбооны хүүхдүүдийг оролцуулан нийт 180 хүүхдэд гар урлал болон электроникийн 9 төрлийн дугуйланг сургууль дээр нь очиж, Хүүхдийн урлан бүтээх төвийн мэргэжлийн багш нараар 3 сарын турш хичээллүүлжээ.
-“Бүтээлч шил” хандивын аяныг эхлүүлж, Tom’n toms-ийн салбарууд болон Peaberry coffee shop-уудад хандивын шил байрлуулсан байна.
-“Чөлөөт цагаа ГАР УТСАНД биш ГАР УРЛАЛД зарцуулцгаая” 555
-ний хандивын аяныг мөн зохион байгуулжээ.
-Усан дээрх урлал буюу EBRU ART-ийн Одгэрэл багшийн “Цаасаар урлахуй” нэртэй үзэсгэлэнд 63-р сургуулийн 10 хүүхдийн бүтээлийг оролцуулсан байна.
-Нийт хүүхдүүдийнхээ бүтээлээр төслийн тухай товч танилцуулга, гарын авлага хэвлүүлж байгаа аж.
-Мөн 5-р сарын 7-нд Хүүхдийн урлан бүтээх төв дээр төсөлд хамрагдсан нийт хүүхдүүдийн бүтээлээр “Бүтээлч хүүхдүүд” нэртэй үзэсгэлэн, өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Төслийн фэйсбүүк хуудас: Creative Kids Project

E=MC2 ECO WORLD=MASS CONNECTION ТӨСӨЛ

Төслийн багийн нэр: E=MC2
Төслийн зорилго:
-Байгальд хор нөлөө ихтэй гялгар уутны хэрэглээг багасгаж даавуун уутаар орлуулах, үүнийг өдөр тутмын хэрэглээ болгон хэвшүүлэх
-Даавуун уутыг оёж буй, аутизмтай хүүхдээ асраад өөр ажил эрхлэх боломжгүй байдаг гэр бүлүүдэд орлого олох боломжийг олгох

Хэрэгжүүлсэн ажил:
-“Talking bag – Ярьдаг тор” арга хэмжээг зохион, хэрэглэгчид худалдан авсан торон дээрээ өөрсдийн гараар зураг зурах боломжийг олгожээ. Нийт 2 удаагийн арга хэмжээнд тэд маш олон хүнийг хамруулж чаджээ.
-“Eco bag challenge” эко уутны давлагааг эхлүүлсэн нь өдгөө амжилттай үргэлжилсээр байна.
-“Street art with eco people” буюу "Гудамжны урлаг, эко хүмүүс" нэртэй залууст улам ойртсон, сонирхлыг нь татах арга хэмжээ зохиож, эко хандлагыг нэмэгдүүлэхийг уриалжээ.

Төслийн фэйсбүүк хуудас: E=MC2 Ecoworld-MassConnection

"ДЭМ" ТӨСӨЛ

Төслийн багийн нэр: Бидний дэм
Төслийн зорилго:
-Гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчдын чадавхыг сайжруулж, урам зориг өгөх
-Шинэ брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлж, гадаад, дотоодын зах зээлд илүү өргөн хүрээнд нэвтрэхэд туслах
-Хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих хандлагыг нийгэмд бий болгох

Хэрэгжүүлсэн ажил:
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүн худалдан авалтын нэгдсэн цахим хуудас www.dem.today–ийг хөгжүүлжээ. Сайтын хүргэлтийг www.zahialga.mn-тэй хамтран шийдсэн байна.
-“Ээлтэй ертөнц ТББ”-ын ээжүүдтэй хамтран эсгий-даавуун “Гого ном”-ыг бүтээжээ.
-Төслийн хүрээнд 4-р сарын 23-нд “Бидний дэм” өдөрлөгийг зохион байгуулжээ.
-Мөн удахгүй "Дэм дэмэндээ" гэсэн мессежийг хүргэх зорилготой вайрал видеог олон нийтэд хүргэхээр ажиллаж байгаа аж.


Төслийн фэйсбүүк хуудас: Бидний дэм - Bidnii Dem

Энэ ташрамд эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг олгосон Залуу Манлайлал Хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгч Хаан банк болон үүсгэн байгуулагч Уолт Женкинс нарт гүн талархал илэрхийлье.

Мэдээллийн эх сурвалж (Unread.today)