ЗОРИГ САНГИЙН "ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ" 2017 ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2017-02-20

About the Zorig Foundation


 

Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг сан ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-төө урьж байна.

          Зориг сангийн БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ хөтөлбөр нь зургаан жилийн турш хэрэгжихдээ 120 гаруй залуусыг хамарсан бөгөөд манлайлах чадварт суралцах, байгаль орчны салбарын манлайлагчидтай холбоо тогтоох ховор боломжийг олгодгоороо онцлогтой. Бид хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучуудын хөгжлийг дэмжих зорилгоор 2 дах жилдээОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-өө зарлаж байна. 

          Хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуучууд Монголын өнөөгийн байгаль орчны асуудлуудтай цогцоор нь танилцан олон талын чадваруудыг эзэмшиж цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.

          Оролцохыг хүсэгчид нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа, 22-29 настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай. Хөтөлбөр 2017 оны 04-р сарын 17-ноос 28-ны хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон хоёр талын замын зардлыг Зориг сан хариуцна.  

Шалгаруулалтын хуваарь:

Хөтөлбөрийн лавлах утас: 315444, 99058192, 88104147

Өргөдлийн маягтыг https://form.jotform.me/zorigfoundation/-REFP2017 болон Zorig Foundation фэсбүүк  хаягаар дамжуулан онлайнаар бөглөх бөгөөд 2017 оны 03 сарын 22-ний өдрийн Улаанбаатарын цагаар 18 цаг хүртэл хүлээн авна.

  1. Онлайн өргөдөл хүлээж авах: 2017.02.19 - 2017.03.22

  2. Эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож 2-р шатны ярилцлагад дуудах: 2017.03.28

  3. Ярилцлага болох: 2017.03.29-30

  4. Хөтөлбөр эхлэх: 2017.04.17
    Хөтөлбөр дуусах: 2017.04.28

    Хөтөлбөрт 21 оролцогч шалгаран оролцоно.