Швейцарын Хѳгжлийн Агентлагийн Тэтгэлэг

2017-03-08

About the Zorig Foundation


Хөтөлбөрийн талаар

Швейцарын Хөгжлийн Агентлаг нь Зориг сантай хамгийн урт хугацаанд тогтвортой хамтран ажиллаж байгаа байгууллагуудын нэг юм. Зориг сан нь тус агентлагтай 12 жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд нийтдээ 1050 орчим оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, нийгмийн хөгжлийн 130 шахам бичил төслийг хэрэгжүүлсэн байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр 50 оюутанг 2 үе шаттайгаар шалгаруулан авдаг бөгөөд 2016-2017 оны хичээлийн хувьд 614 оюутан материалаа ирүүлсэн байна.

Хэн хамрагдаж болох вэ?

  • Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх
  • Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх,
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог
  • Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмж (Үндэсний тэтгэлэг буюу сар бүр олгогддог тэтгэлгээс бусад бүх тэтгэлэг, тэтгэмж)-д хамрагдаагүй байх.

Хөтөлбөрийн зорилго

Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхүүлэн дэмжих зорилготой.

Хөтөлбөрийн зорилт

  • Төсөл санаачлан бичих, хэрэгжүүлэх туршлагатай болгох,
  • Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх
  • Хөтөлбөрийн явцад 4 удаагийн сургалтад хамруулан оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх,
  • Оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх,
  • Сурах хүсэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, дэмжих

Хөтөлбөрийн агуулга

Батламж гардуулах ёслол: Энэхүү ёслолд Швейцарын Хөгжлийн Агентлаг, Зориг сангийн төлөөллүүд оролцон тухайн жил шалгарсан оюутнуудад батламж гардуулан өгдөг. Улмаар тэтгэлэгт оюутнууд хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч, өөр хоорондоо танилцан, харилцаа холбоогоо тэлэх боломжтой.

Семинар: Төслийн багууд нийгэмд чиглэсэн бичил төслийн тайлан хамгаалалт хийж, төсөл хэрэгжүүлэх явцад тулгарсан бэрхшээлийг хэрхэн даван туулсан, төсөл хэрэгжүүлэх явцад сурсан зүйлсээ тайлагнадаг.

Сургалт: Хөтөлбөрийн эхэн үед Төсөл хэрхэн бичих, төслөө хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалтад хамруулдаг бөгөөд төсөл хэрэгжиж дууссаны дараа төслийн багаар нь авч уулзан хичээлээс гадуур ямар сэдвээр сургалтад хамрагдах хүсэлтэй байгааг харгалзан дараагийн сургалтуудыг зохион байгуулдаг.

Нийгмийн бичил төсөл: Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд 10 багт хуваагдан нийгэмдээ тустай бичил төслүүд санаачлан боловсруулж, уг төслийнхөө хэрэгжилтэд гар бие оролцдог..

Мэргэжлийн дадлага: Мэргэжлээрээ дадлага хийх сонирхолтой 20 оюутанд онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх боломж олгож дадлагад хамруулан, тус оюутны унааны зардлыг олгодог.

Түгээмэл асуултууд

1. Хэд дүгээр курсийн оюутан хамрагдах боломжтой вэ?

SDC буюу Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан тэтгэлэг нь 2 буюу түүнээс дээш курсийн оюутнууд хамрагдах боломжтой.

2. Ямар сургуульд сурч буй оюутан хамрагдах боломжтой вэ?

Улаанбаатар хотын бүх их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой.

3. Тэтгэлэгт хөтөлбөр хэзээнээс зарлагдах вэ?

Жил бүрийн 09 сарын эхээр зарлагдаж материалаа цахимаар хүлээн авах болно.

4. Тэтгэлэгт хэрхэн бүртгүүлэх вэ?

Фэйсбүүк хуудас-Zorig Foundation, Website- zorigsan.mn дамжуулан цахимаар бүртгүүлэх боломжтой.

5. Тэтгэлэгт хамрагдахад шалгуур байгаа юу?

  • Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт нийт суралцсан хугацааны голч дүн 3.2-оос дээш байх шаардлагатай.
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог.
  • Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмж (Үндэсний тэтгэлэг буюу сар бүр олгогддог тэтгэлгээс бусад бүх тэтгэлэг, тэтгэмж)-д хамрагдаагүй байх.

6. Тэтгэлэгт хамрагдахад ямар материал бүрдүүлэх вэ?

Бүрдүүлэх материалын жагсаалт болон нэмэлт мэдээлэл нь хөтөлбөр зарлагдсаны дараа тодорхой болно.

7. Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалт хэрхэн явагддаг вэ?

Зориг сангийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдахад тус бүр 2 үе шаттай шалгаруулалт явагдах бөгөөд эхний шатны шалгаруулалтыг бүрдүүлсэн материал болон эссе-д үндэслэн явуулна. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг ганцаарчилсан ярилцлагын үр дүнгээр явуулна.

8. 2-р шатны хариу хэзээ гардаг вэ?

 Нэгдүгээр шатанд тэнцсэн тохиолдолд утсаар холбогдох болно.

9. Магистр-т тэтгэлэг олгодог уу?

Манайх зөвхөн бакалаврын зэргээр сурч буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгодог.

Хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 9 сарын 18

Хамрагдахыг хүссэн оюутнууд дараах хаягаар хандаж цахим өргөдөлийн маягт бөглөнө үү. https://form.jotform.me/zorigfoundation/SDC2017-18