Ла Менса Е Ил Грегге Тэтгэлэгт Хѳтѳлбѳр

2017-03-08

About the Zorig Foundation


Хөтөлбөрийн талаар
 
Энэ тэтгэлэгт хѳтѳлбѳрт хамрагдагчид 4 жилийн бүтэн сургалтын болоод оюутны дотуур байрны төлбөр авах боломжоор хангагддаг бѳгѳѳд тэтгэлгээ үргэлжлүүлэхийн тулд ѳѳрсдийн санаачилгаар нийгмийн хѳгжлийн тѳсѳлүүдийг хэрэгжүүлдэг. 2016-2017 оны хичээлийн жилд 7 оюутан энэ тэтгэлгийг аван суралцаж байна.
 
Хэн хамрагдаж болох вэ?
  • Увс болон Баян-Өлгий аймгийн харьяалалтай байх,
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог
  • Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмж (Үндэсний тэтгэлэг буюу сар бүр олгогддог тэтгэлгээс бусад бүх тэтгэлэг, тэтгэмж)-д хамрагдаагүй байх.
  • Гэр бүл нь амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой буюу сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй
Хөтөлбөрийн зорилт
  • Хөдөө орон нутгаас ирэн суралцаж буй оюутнуудыг дэмжих,
  • Төсөл санаачлан бичих, хэрэгжүүлэх туршлагатай болгох,
  • Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх,
  • Оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх,

Хөтөлбөрийн агуулга

Семинар: Төслийн багууд нийгэмд чиглэсэн бичил төслийн тайлан хамгаалалт хийж, төсөл хэрэгжүүлэх явцад тулгарсан бэрхшээлийг хэрхэн даван туулсан, төсөл хэрэгжүүлэх явцад сурсан зүйлсээ тайлагнадаг.
Сургалт: Хөтөлбөрийн эхэн үед Төсөл хэрхэн бичих, төслөө хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалтад хамруулдаг бөгөөд төсөл хэрэгжиж дууссаны дараа оюутнуудтай уулзан хичээлээс гадуур ямар сэдвээр сургалтад хамрагдах хүсэлтэй байгааг харгалзан дараагийн сургалтуудыг зохион байгуулдаг.
Нийгмийн бичил төсөл: Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд нийгэмдээ тустай бичил төслүүд санаачлан боловсруулж, уг төслийнхөө хэрэгжилтэд гар бие оролцдог.

Хөтөлбөрт оролцогчдын шалгаруулалтыг Ла Менса Е Ил Грегге явуулдаг.