LG группын нэрэмжит тэтгэлэгт хѳтѳлбѳр

2017-03-08

About the Zorig Foundation


Хөтөлбөрийн талаар

Зориг сан нь LG групп-тэй 11 жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд нийтдээ 90 орчим оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулсан байна. 2015 оны хичээлийн жилээс эхлэн LG Electronics-той хамтран 4 оюутныг хамруулдаг болсон бөгөөд 2 оюутны сургалтын төлбөр 100 хувь, 2 оюутанд амьжиргааны тэтгэлэг болгож сар бүрийн 100 ам долларын /800/ тэтгэлэг олгодог.

Хэн хамрагдаж болох вэ?

  • МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СЭЗДС-ийн бакалаврын өдрийн ангийн 3 ба түүнээс дээш дамжааны оюутан байх,
  • Голч дүн нь 3.5 буюу түүнээс дээш байх,
  • Гэр бүл нь амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой буюу сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог
  • Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмж (Үндэсний тэтгэлэг буюу сар бүр олгогддог тэтгэлгээс бусад бүх тэтгэлэг, тэтгэмж)-д хамрагдаагүй байх

Хөтөлбөрийн зорилт

  • Оюутнуудыг идэвхжүүлэх,
  • Оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх
  • Нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх
  • Сурах хүсэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах

Хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 10 сарын 15

2015-2016 оны өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2015 оны 10 сарын 15-ны өдөр дууссан тул та 2016-2017 оны хөтөлбөрийн зарлал 2017 оны 9-р сард тавигдах үед хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргах боломжтой.