"Монгол улсад засаглал, ил тод байдлыг дэмжих" төсөл

2014-04-24

About the Zorig Foundation


 "Монгол улсад засаглал, ил тод байдлыг дэмжих" төслийн хүрээнд Зориг сан Монгол улсын их дээд, сургуулийн оюутнуудын дунд "Ашиг сонирхлын эсрэг хамтдаа" төслийн уралдааныг зарласан билээ. Энэхүү уралдаанд оролцохыг хүссэн оюутнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар ерөнхий ойлголт, төсөл хэрхэн бичих зөвлөгөө өгөх сургалтыг АТГ, Хууль зүйн яам, Зориг сан хамтран зохион байгуулав.

Мөн энэхүү төслийн хүрээнд Авлигын эсрэг сэдэвтэй “Ус дээшээ урсдаг” телевизийн цуврал 28 ангитай киног USAID байгууллагын санхүүжүүлт бүхий Монгол Улс дахь Ил тод байдал болон засаглалыг дэмжих хөтөлбөрийн сангаас санхүүжүүлж, Зориг сан, Глоб интернейшнл ТББ, NTV телевиз хамтран бүтээсэн байна. Киногоор дамжуулан авлига, мөнгө угаах гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлийн сөрөг үр дагаврыг олон нийтэд илтгэн харуулахыг зорьсон байна.