“Амжилтын Түлхүүр” Хөтөлбөр

2017-03-09

About the Zorig Foundation


“Амжилтын Түлхүүр” хөтөлбөрийг Зориг сан 2013 оны 9 сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд нэг жилийн хугацаанд “Access Micro Scholarship”-т хамрагдаж буй оюутнуудад ахисан түвшний мэдлэг олгох, санхүүгийн чадвар муутай, нийгмийн эмзэг бүлгийн сурагчдыг өргөнөөр татан оролцуулж, тэдний тус тусын хөгжлийг дэмжих замаар манлайллын чавдарыг дээшлүүлж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой. Амжилтын Түлхүүр хөтөлбөрт оролцогчид АНУ-ын Засгийн Газрын хөтөлбөр болон тус улсад их, дээд сургууль төгсөгчдөөс манай улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдлын талаар бодит мэдээллийг авдаг. Мөн салбар бүрийн олон байгууллагуудтай танилцах аялалыг зохион байгуулж, оролцогчид өөрсдөө санаачлан нийгэмд хэрэгтэй төслүүд хэрэгжүүлдэг. 2014 онд уг хөтөлбөрийг Монгол дахь АНУ-ын Элчин Сайдын Яамны санхүүжилтээр амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд хөтөлбөрт оролцогч 18 залуус нийт 26 лекц, семинарт хамрагдан, нийгэмд тустай 4 бичил төслийг амжилттай хэрэгжүүллээ.