Монгол Улсын Ардчилсан хувьсгалын аман түүх хөтөлбөр

2017-03-09

About the Zorig Foundation


Төслийн зорилго:

Ардчилсан хувьсгалд оролцсон хүмүүсийг  судлан сурвалжилж, тэдний тухайн үеийн дурсамжийн талаар ярилцлага хийн баримтжуулж, ардчиллын аман түүхийн архив бий болгоход оршино.

Төслийн танилцуулга:

Энэхүү төсөл нь 2011-2014 онд хэрэгжсэн бөгөөд Монголын Ардчилсан хувьсгалд оролцсон хүмүүсийн аман түүхийг хальсанд буулган хадгалах хөтөлбөр юм. төслийн зорилго нь Ардчилсан хувьсгалын үйл ажиллагаатай холбоотой аль болох олон хүмүүсийг оролцуулж ярилцлага хийн цахим мэдээллийн санг бий болгох юм. Ийнхүү хөтөлбөрийн хүрээнд нийт 100 ярилцлага хийж Зориг санд Ардчиллын аман түүхийн архивыг бий болгосон юм. Монгол Улс Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш аль хэдийн 25 гаруй жил болж байна. Энэхүү төсөл ардчилсан хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцсон гол хүмүүсийн яриаг олон өнцгөөс ямарваа нэгэн засваргүй нээлттэй буулгахыг зорьдог. Уг ярилцлагадаа бид өнөөгийн Монголын нийгмийн суурийг тавьсан хүмүүсийг урьж оролцуулан тэдний яриаг хүүрнэл хэлбэрээр буулгасан юм. Эдгээр хүмүүсийг ярилцлага нь түүхчид болоод судлаачдад чухал ач холбогдолтой эх сурвалж болж өгч байгаагийн дээр бид олон нийтэд зориулсан богино хэмжээний телевизийн нэвтрүүлэг болгон өргөжүүлэх зорилготой ажиллаж байна.   

Төслийн хамтрагч: 

Нээлттэй нийгэм хүрээлэн

Төслийн санхүүжүүлэгч: 

Тайваны Ардчиллын төлөө сан