Залуу Дадлагажигч Хөтөлбөр

2017-03-10

About the Zorig Foundation


Монгол улсад өндөр боловсролтой залуу мэргэжилтнүүдийг бэлгэх шаардлага тулгараад байгаа билээ. Тиймээс Зориг сан нь чадварлаг залуу боловсон хүчинг бэлтгэх зорилгоор Залуу дадлагажигч хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн юм.  Залуу дадлагажигч хөтөлбөр (ЗДХ) нь гадаадад болон дотооддоо суралцаж буй Монголын шилдэг оюутнуудыг дотоодын тэргүүлэх нөлөө бүхий байгууллагуудад 2 сарын турш дадлага хийлгэх зорилго бүхий хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн өөр нэг бүрэлдэхүүн хэсэг нь хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа сургалт, семинараар дамжуулан Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай танилцах боломж олгодог.  

Уг хөтөлбөр нь энэ жил анх удаагаа хэрэгжсэн бөгөөд оролцогч 14 залуус маань өөр хоорондоо шинэ сүлжээ үүсгээд зогсохгүй, хөтөлбөртэй хамтран ажилласан байгууллагууд болоод лекторууд, дадлагын удирдагч нартай харилцаа холбоог тогтоож чадсан юм.

Хөтөлбөрийн зорилго нь хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэн явж буй томоохон байгууллагуудтай танилцуулах явдал байсан юм. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд мэргэжлийнхээ чиглэлээр илүү ихийг мэдэж, харилцаа холбоогоо сайжруулж чадсандаа сэтгэл хангалуун байсан юм. Ихэнх байгууллагууд тэдгээр залуусыг байгууллага дээрээ дадлага хийхэд дэмжиж тусалж байсан бөгөөд дараа жил дахин хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа бидэнд илэрхийлээд байна.