БАЯРААГИЙН ЦОЛМОН

2017-03-13

About the Zorig Foundation


Цолмон нь Зориг сангийн Гүйцэтгэх захирлаар 2014 оноос хойш ажиллаж байна. Зориг сан нь Монголын ууган төрийн бус байгууллагуудын нэг бөгөөд ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, засаглалыг сайжруулах, залуусын боловсрол, манлайллыг дэмжих үндсэн зорилготойгоор нийгмийн зорилготой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн. Цолмон нь өмнө нь Улсын Их Хурлын гишүүн, Монгол улсын Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн сайд С.Оюуны ажлын албанд ажиллаж байсан. Түүнээс өмнө “World Growth Mongolia” төслийн захиргаа хариуцсан захирал,  “Woodmont International” олон улсын зөвлөх үйлчилгээний байгууллагад үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар мөн ажиллаж байсан. МУИС-ийг Олон Улсын Эдийн Засагч мэргэжилээр төгссөн.  Австрали Улс, Квинслендийн их сургуулийн Удирдлагын манлайллын хөтөлбөр, Канад Улс, Ванкувер хотод Нөөцийн засаглалын сургалт, Солонгос Улсын Сөүлийн манлайллын санаачлага хөтөлбөр, Энэтхэг Улсад Тогтвортой хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтийн манлайллын хөтөлбөрүүдэд тус тус хамрагдаж байсан. Мөн тэрээр Эмэгтэй захирлуудын клубын гишүүн, STARS (шинэ эриний манлайлагчид) болон Австрали авардс мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдийн төгсөгч юм.