Санжаасүрэнгийн Оюун

2017-03-24

About the Zorig Foundation


УИХ-ын гишүүн С.Оюун нь 1998, 2000, 2004, 2008, 2012 онд УИХ-ын гишүүнээр 5 удаа дараалан сонгогдсон. 2007 - 2008 онд Гадаад хэргийн сайд, 2012 - 2014 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар ажилласан. Түүнчлэн 2004 - 2008 онд УИХ-ын дэд дарга, Ардчилсан намын эвслийн бүлгийн дарга, Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах дэд хорооны даргын албан тушаал хашиж байсан. С.Оюун Иргэний зориг, ногоон намын үүсгэн байгуулагч, намын дарга. Тэрээр мөн сайн засаглал, ардчилал, боловсрол, залуучуудыг дэмжих үйл ажиллагаа явуулдаг Зориг санг тэргүүлдэг. Тэрээр Монголын пара - олимпийн хорооны даргын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд ихээхэн хувь нэмэр оруулдаг юм. С.Оюун 2014 - 2016 оны хугацаанд НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Мөн Дэлхийн эдийн засгийн форумын Усны аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. Тэрээр Кэмбриджийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд улс төрд орохоосоо өмнө уул уурхай, геологийн салбарт ажиллаж байсан.