Уолтер Женкинс

2017-03-24

About the Zorig Foundation


Уолтер Женкинс нь арилжааны үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч, хөрөнгө оруулагч бөгөөд АНУ-ын Колорадо мужид амьдардаг. 45 гаруй жилийн туршлагатай тэрээр ажлын гараагаа АНУ-ын Батлан хамгаалах яамны Атомын Энергийн комисс болон Эрчим хүчний яамнаас эхэлсэн. Женкинс нь АНУ-ын Засгийн газар болон хувийн хэвшлийн компаниудад инженерийн үйлчилгээ үзүүлдэг зөвлөх мөн бизнес эрхлэгч юм. Түүний компани нь харилцаа холбоо болон мэдээлэл технологийн үйлчилгээг АНУ-ын Хөдөө, Аж Ахуйн Яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн албан хаагчдын зохицуулах хороо зэрэг байгууллагуудад үзүүлж байсан.   Түүнчлэн АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газар болон Нисэх хүчинд байгаль орчны инженерийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Женкинс нь одоогоор Зориг Сангийн АНУ-дах салбарын ерөнхийлөгч болон Монголын Урлагийн Зөвлөл, Монгол дах Америкийн Их Сургуулийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тэрээр Мериландийн Их сургууль болон Жорж Вашингтоны Их сургуулийг тус тус дүүргэсэн. Сүүлийн 14 жилийн турш Женкинс нь Монголын залууст зориулсан манлайллын сургалт, хөтөлбөрүүдийг санаачлан, санхүүжүүлж байна. Эдгээр хөтөлбөрүүд нь тодорхой чадваруудыг залууст эзэмшүүлэх замаар тэдэнд онолын болон практик мэдлэгийг олгож улмаар залуусын манлайллын чадварыг дээшлүүлдэг.