Жаргалсайханы Эрдэнэ

2018-03-22

About the Zorig Foundation


Эрдэнийн Жаргалсайхан нь 2017 оны Зориг сангийн зуны дадлагын хөтөлбөрт сонгогдон одоо тэрээр график дизайнераар Зориг санд сайн дураар ажиллаж байна. Тэрээр Монгол Улсын Их Сургуульд Хими мэргэжлээр суралцдаг. Хэдийгээр график дизайн түүний мэргэжлээс маш өөр зүйл ч 3 жилийн өмнөөс түүний сонирхол байсаар ирсэн. Үүгээрээ дамжуулан тэрээр цөөнгүй тооны TEDx үйл ажиллагаанууд, UNPLUG, AIESEC Олон Улсын Залуучуудын Байгууллага, iVolunteer Монгол ТББ болон Загвар ЮНЕСКО Монгол, Улаанбаатар Загвар НҮБ-н хурал зэрэг байгууллагууд болон үйл ажиллагаануудад сайн дураар ажиллаж байсан туршлагатай.