Залуу Манлайлал Хөтөлбөр

2017-03-09

About the Zorig Foundation


Хөтөлбөрийн талаар

Залуу Манлайлал Хөтөлбөр (YLP) нь Монголын залуу мэргэжилтнүүдэд зориулсан 8 сарын хугацаанд үргэлжилдэг хөтөлбөр юм. Хөтөлбөрт шалгарсан залуус Монгол улсын залуу боловсон хүчнүүдийн төлөөлөл байх бөгөөд урьдаас бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу өөрсдийн хувь хүний болон манлайллын чадвараа дээшлүүлдэг. ЗМХ нь 2003 онд анх хэрэгжиж эхэлсэнээсээ хойш эгнээндээ 270 гаруй төгсөгчдийг нэгтгэсэн. Их сургуульд олгож буй онолын мэдлэг залуусын амьдралд шууд үр дүнгээ өгөх нь бага байдаг ба дэлхий дахин болоод Монгол улсад тулгарч буй нийгмийн болон бусад асуудлуудын талаарх цэгцтэй ойлголтыг олж авахад хүндрэлтэй байдаг. Мөн нийгэмдээ эерэг өөрчлөлт, хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй ажлын гараагаа эхлүүлж буй залууст хөгжин дэвшихэд нь туслалцаа үзүүлэх зөвлөгч, манлайлагчидтай танилцах боломж төдийлөн байдаггүй байна. Эдгээр дүгнэлтээс үндэслэн Зориг сангийн Залуу Манлайлал Хөтөлбөрийг анх 2003 онд санаачилсан бөгөөд өдгөө 14 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Хэн хамрагдах боломжтой вэ?

Хөтөлбөрт оролцогч нь 26 хүртэлх настай, их дээд сургуулиа дүүргэсэн Монгол улсын тогтвортой хөгжлийн асуудлуудад сонирхолтой, суралцах хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай.

Хөтөлбөрийн агуулга

МХ-ийн нээлт: Оролцогчид үр дүнтэй манлайлал болон хөтөлбөрийн зохион байгуулалтын үндсэн ойлголт авч, өөр хоорондоо танилцан, холбоо харилцаа үүсгэх эхний алхам болно.

Семинар: Хөтөлбөрийн турш салбар бүрийн туршлагатай мэргэжилтэн, манлайлагчдын яриаг сонсож, өнөөгийн Монголын хүндрэлтэй асуудлуудын талаарх ойлгоцоо бататгана.

Ур чадварын сургалтууд: Төгсөгчид төсөл хэрэгжүүлэх, цагийн менежмэнт, бүтээлч сэтгэлгээ зэрэг олон чиглэлээр ур чадвараа бататгах сургалтуудад хамрагдана.

Сэдэвчилсэн аяллууд: Монгол орны хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж буй салбар болон байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, ойлголт авна.

Нийгэмд чиглэсэн төсөл: Манлайллын хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид багт хуваагдан нийгэмд чиглэсэн төслийн санаа гаргаж, хэрэгжүүлнэ.

Хаалт, төгсөлтийн арга хэмжээ: Хаалтын сургалт семинар хийж, төгсөлтийн үйл ажиллагааны үеэр төгсөгчид туршлага, сургамжаа тунгаан ярилцаж, тусгаж авна.

ТҮГЭЭМЭЛ АСУУГДДАГ АСУУЛТУУД

1.ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨРТ ХЭН ХАМРАГДАЖ БОЛОХ ВЭ?
Хөтөлбөрт нь бакалаврын зэргээ хамгаалсан, 25-аас доош настай хэн бүхэнд нээлттэй. Бид аль болох олон салбарын төлөөлж чадах чадварлаг залуусыг хөтөлбөртөө оролцуулахыг зорьдог.

3. ХЭРХЭН ӨРГӨДЛӨӨ ИРҮҮЛЭХ ВЭ?
Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл онлайн өргөдлийг бөглөн илгээнэ. Нэгдүгээр шатанд шалгарсан оролцогчдыг ярилцлаганд урьж оролцуулдаг. Онлайн өргөдлийн маягтыг эндээс харна уу.

4. ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХОД ЦАГАА ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ?
Хөтөлбөрийн талаас илүү хэсэг нь лекц, харилцан яриа, сургалтын хэлбэрээр явагддаг бөгөөд энэ нь долоо хоногт гурван цагаар үргэлжилдэг. Хөтөлбөрийн чухал нэгэн хэсэг нь багаар хэрэгжүүлэх нийгмийн төслөөс бүрддэг тул оролцогчид өөрсдийн цагаа зохицуулан идэвхтэй оролцох шаардлагатай.

5. ОРОЛЦОГЧДЫГ ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?
Хөтөлбөрт оролцогчдыг хоёр үе шаттайгаар шалгаруулна. Нэгдүгээр шатанд ирүүлсэн онлайн өргөдөлтэй комиссын гишүүд нэг бүрчлэн танилцана. Үүнээс хөтөлбөрт хамрагдах эрмэлзэл, хөтөлбөрөөс суралцах чадавх зэргийг үнэлэн хоёрдугаар шат буюу ярилцлагаар хөтөлбөрт оролцох 20-25 оролцогчийг шалгаруулна.

6. ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ ДАВУУ ТАЛ ЮУ ВЭ?
а. Багаар ажиллах, төсөл хэрэгжүүлэх, манлайлах ур чадвараа дээшлүүлнэ
б. Монголын нийгэмд тулгарч буй асуудлуудын талаар гүнзгийрүүлсэн ойлголттой болно
в. Залуу Манлайлал Хөтөлбөрийн сертификат олгоно
г. Хөтөлбөрт хамрагдаж байсан чадварлаг төгсөгчдийн эгнээнд элсэж, салбар бүрт харилцаа холбоотой болнo.

7. ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХОД ТӨЛБӨР ТӨЛӨХ ҮҮ?
Залуу Манлайлал хөтөлбөр нь шалгарсан оролцогчдод үнэ төлбөргүй бөгөөд хөтөлбөрийн арга хэмжээ, сургалтанд идэвхтэй оролцоход хангалттай.

2. ОРОЛЦОГЧДОД ЯАГААД НАСНЫ ХЯЗГААРЛАЛТ ТАВЬДАГ ВЭ?
Залуу манлайлал хөтөлбөр нь ажлын гараагаа эхлээд удаагүй манлайллын ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй залуу боловсон хүчнүүдэд зориулагдсан хөтөлбөр учир их дээд сургуулиа төгсөөд удаагүй залууст нээлттэй байдаг.