Ардчилал зуны зуслан хөтөлбөр

2017-03-08

About the Zorig Foundation


Хөтөлбөрийн талаар

Сүүлийн жилүүдэд Ардчилалд үл итгэх явдал нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор залууст ардчиллын үнэт зүйлс, хууль дээдлэх ёс, шударга ёсны зарчим зэрэг төрөл бүрийн мэдлэг олгох замаар энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй аргын нэг хэмээн Зориг сан үзэж Ардчилал зуны зуслан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү 12-14 хоногийн түргэвчилсэн зуны сургалт нь залууст мэдлэг мэдээллээр дамжуулан тэднийг өөртөө болон, нийгэмд эерэг өөрчлөлт хийх боломж олгодог юм.

Хэн хамрагдах боломжтой вэ?

  • Их дээд сургуулийн оюутан байх
  • Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байх
  • Ардчилал, хүний эрх, манлайлах чадвараа хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • 18-21 настай байх

Хөтөлбөрийн зорилт

  • Хүний эрх, ардчиллын тухай ерөнхий ойлголтоо сайжруулж, хувь хүний манлайлах чадваруудыг эзэмшинэ
  • Шударга ёсны зарчмыг ойлгох
  • Мэдлэг мэдээллээр хангах замаар залуусыг чадавхжуулах
  • Салбар бүрт манлайлж буй үе тэнгийн залуустай танилцаж бие биенээсээ суралцах
  • Өөртөө болон тойрон хүрээлэл дундаа эерэг өөрчлөлт авчрах боломжийг шүүмжлэлт сэтгэлгээ, шийдвэр гаргалт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх замаар сайжруулах

Хөтөлбөрийн агуулга

Хөтөлбөрийн нээлт болон танилцуулга: Хөтөлбөрийн оролцогчидтой танилцаж, хөтөлбөрийн үйл ажиллагаа, зорилтын талаар мэдээлэл солилцоно.

Семинар: Оролцогч залууст манлайллын болон ардчилал, хүний эрхийн сургалтууд орно.

Лекц: Тухайн сэдвээр мэргэжилтнүүдтэй уулзаж, туршлага солилцох ховорхон боломж олгодог.

Суралцах аялал: Суралцах аялал нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж нөхцөл байдлын талаар ойлгож, тухайн сэдвийг орчинд нь ярилцаж, суралцах зорилготой.

Илтгэл: Хөтөлбөрийн оролцогчид багт хуваагдан багахан судалгаа хийх даалгавар авдаг. Хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид ардчиллын тухай өөрсдийн бэлтгэсэн илтгэлээ танилцуулдаг. Уг илтгэл нь залуу ардчилалтай улсыг олон жилийн ардчилсан засаглалтай улсуудтай харьцуулан үздэг.

Хаалтын ажиллагаа: Хөтөлбөрийн хаалтын ажиллагааны үеэр залуус хөтөлбөрийн агуулга, цаашид сайжруулж болох зүйлсийн талаар ярилцаж дүгнэдэг.

Чухал огноо

Жил бүр өргөдөл 5 сард нээгддэг. 2017 оны хөтөлбөр 5 сард зарлагдана.