Орон Нутгийн Байгаль Орчны Манлайлал Хѳтѳлбѳр

2017-03-08

About the Zorig Foundation


Хөтөлбөрийн талаар

Зориг сан нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуусын хөгжлийг дэмжих зорилгоор 2016 оноос эхлэн Орон Нутгийн Байгаль Орчны Манлайлал хөтөлбөрийг жилдээ нэг удаа 14 хоногийн хугацаатай Улаанбаатар хотод хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хоёр долоо хоногийн хугацаатай түргэвчилсэн хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх, олон талын чадваруудыг эзэмшиж цаашид байгаль орчны салбарт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох боломжийг олгодог. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон хоёр талын замын зардлыг Зориг сан хариуцдаг.  

Хэн хамрагдаж болох вэ?

  • Байгаль орчны асуудалд анхаарал хандуулдаг байх
  • Монгол Улсын аймаг, сумдад ажиллаж буй залуус байна.
  • 22-29 насны 21 залуу мэргэжилтнүүдийг оролцох боломжтой.
  • Хөтөлбөрт оролцогчид 80% байгаль орчны салбарт ажиллаж буй залуус, 20% бусад салбарт ажиллаж буй залуус байх

Хөтөлбөрийн зорилт:

  • Орон нутагтаа ажиллаж, амьдарч буй залуусыг дэмжих
  • Орон нутагтаа ажиллаж, амьдарч буй залуусыг чадавхижуулах
  • Хамт олноо манлайлах арга барил эзэмшүүлэх
  • Оролцогчдод өөрийгөө хөгжүүлэх боломж олгох
  • Салбартаа хамтран ажиллах харилцаа холбоог бий болгож өгөх

Хөтөлбөрийн агуулга

Нээлтийн арга хэмжээ: Оролцогч залуус манлайллын талаар үндсэн ойлголт авч, хоорондоо танилцан харилцаа холбоогоо үүсгэх эхлэлийг тавина.

Сургалт: Хөтөлбөрийн туршид Зориг сангийн бэлтгэсэн академик сургалтад сууж залуус өөрийн манлайллын ур чадвар болон нийгэм, эдийн засаг, байгаль орчны мэдлэгээ тэлэх боломжтой.

Семинар: Оролцогчдын салбартаа манлайлах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх сургалт орно.

Танилцах аялал: Бид төрөл бүрийн сургалт, семинар явуулахаас гадна Монгол Улсын тэргүүний, чухал байгаль орчны салбаруудтай өөрсдийн биеэр танилцах аялал хийдэг.

Хэлэлцүүлэг: Байгаль орчны салбарын туршлагатай мэргэжилтнүүд урилгаар оролцож оролцогч залуустай өнөөгийн байгаль орчинд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцон,  хэлэлцэнэ.

Төгсөгчдийн холбоотой сүлжээ үүсгэх арга хэмжээ: Зориг сангийн Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн төгсөгчдийн холбооны залуус энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд хоорондоо танилцан салбартаа хамтран ажиллах  өргөн харилцаа холбоотой болох юм.

Хөтөлбөрийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 3 сарын 22

2017 оны өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2017 оны 3 сарын 22-ны өдөр дууссан тул та 2018 оны хөтөлбөрийн зарлал 2018 оны 3-р сард тавигдах үед хөтөлбөрт хамрагдах өргөдөл гаргах боломжтой.