Хөтөлбөр

June 21, 2015

Швейцарын Хѳгжлийн Агентлагийн Тэтгэлэг

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр 50 оюутанг 2 үе шаттайгаар шалгаруулан авдаг бөгөөд 2016-2017 оны хичээлийн хувьд 614 оюутан материалаа ирүүлсэн байна.

Мерали Сантай хамтарсан эмэгтэй оюутнуудын тэтгэлэгт хѳтѳлбѳр

2010 онд Мерали Сан их дээд сургуулийн эмэгтэй оюутнуудад зориулан энэхүү тэтгэлэгт хѳтѳлбѳрийг эхлүүлсэн бөгөөд Зориг Сан болон Азийн сан хамтран хѳтѳлбѳрийг хэрэгжүүлдэг.

Ла Менса Е Ил Грегге Тэтгэлэгт Хѳтѳлбѳр

Энэ тэтгэлэгт хѳтѳлбѳрт хамрагдагчид 4 жилийн бүтэн сургалтын болоод оюутны дотуур байрны төлбөр авах боломжоор хангагддаг бѳгѳѳд тэтгэлгээ үргэлжлүүлэхийн тулд ѳѳрсдийн санаачилгаар нийгмийн хѳгжлийн тѳсѳлүүдийг хэрэгжүүлдэг.

LG группын нэрэмжит тэтгэлэгт хѳтѳлбѳр

Зориг сан нь LG групп-тэй 11 жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд нийтдээ 90 орчим оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулсан байна. 2015 оны хичээлийн жилээс эхлэн LG Electronics-той хамтран 4 оюутныг хамруулдаг болсон бөгөөд 2 оюутны сургалтын төлбөр 100 хувь, 2 оюутанд амьжиргааны тэтгэлэг болгож сар бүрийн 100 ам долларын /800/ тэтгэлэг олгодог.