Зориг Сангийн Тэргүүний мэндчилгээ

2017-03-16

About the Zorig Foundation


Зориг сан ардчиллын үнэт зүйлс, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгын дор сайн засаглал, залуус ба боловсрол, нийгмийн хөгжил гэсэн гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 19 жил болж  байна.

Өнөөдрийн Зориг санг бий болгоход үүсгэн байгуулагч, дэмжигч, хандивлагч, хамтран ажиллагч хувь хүн болон байгууллагуудын хувь нэмэр асар их бий. Бид цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, Монгол улсын нийгмийн хөгжил, залуусын боловсролд бодитой хувь нэмрээ оруулахын тулд хичээн ажилласаар байх болно.

Санжаасүрэнгийн Оюун
Зориг сангийн Тэргүүн