Зориг сангийн тэргүүн С.Оюун Чан Лин Тиен-ны ээлжит манлайлагчаар нэрлэгдлээ

Зориг сангийн тэргүүн С.Оюуны дэлхийн байгаль орчин, тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнийг Чан Лин Тиен-ний нэрэмжит Азийн сангийн Манлайлагчаар нэрлэн АНУ-ын Нью-Йорк хотноо шагналыг гардууллаа.

Энэхүү шагнал гардуулах үйл ажиллагаа нь Ази тивийн манлайлагчдыг тодруулах зорилготойгоор зохион байгууллагддаг ба түрүү жил уг шагналыг НҮБ-ийн Ерөнхий Нарийн бичгийн дарга асан Бан Ки Мүүн хүртэж байсан юм.

9 сарын 10-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотноо Монгол улсаас доктор Санжаасүрэнгийн Оюуныг Азийн сангийн удирдах зөвлөл болон Берклей дэх Калифорнийн их сургуулийн канслер асан Чан Лин Тиенний нэрэмжит Азийн сангийн Манлайлагчаар нэрлэж шагналыг олгов.
С.Оюун нь НҮБ-ын Байгаль Орчны Ассемблийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд түүний цэвэр усны аюулгүй байдал, хүн ам болоод нийтийн эрх ашгийг хамгаалах үйл хэрэгт манлайлан оролцсон нөр их зүтгэлийг нь үнэлж ийнхүү шагнажээ. Тэрээр мөн Монгол Улсад ардчиллыг дэлгэрүүлэх, байгаль орчныг хамгаалах үйл хэрэгт идэвхтэй манлайлан орлолцсон билээ.

Праг хотод Чарльсын Их Сургуулийг геохимичээр төгөсч улмаар Английн Кэмдбриджийн Их сургуульд байгалийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан тэрээр Монгол улсын Гадаад хэргийн болон Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын албыг тус тус хашиж байсан. Одоогоор тэрээр Дэлхийн уур амьсгалын ногоон сангийн Гадаад хэрэг хариуцсан хэлтсийн захирлаар, мөн ардчилал, шударга улс төрийн төлөө тэмцэж байсан ахынхаа дурсгалд зориулсан Зориг сангийн тэргүүнээр тус тус ажиллаж байна.
Тэрээр олон улсад төдийгүй дотооддоо ногоон хөгжил, улс төрийн тогтвортой байдал, сайн засаглалыг дэмжих чиглэлээр парламентад суудалтай байхдаа хичээнгүйлэн ажиллаж байсан. Тухайлбал авилгал, мэдээллийн эрх чөлөө, хууль тогтоогчдын ашиг сонирхлын зөрчил, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих зэрэг ажлуудыг дурдаж болно. Эмэгтэй улс төрчдийн шилдэг төлөөлөл болсон тэрээр эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо зэрэг Монгол Улсын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй ажиллаж байв.

Чан Лин Тиенний нэрэмжит Азийн сангийн Манлайлагчийн шагнал нь төр засаг, бизнес болон боловсролын салбарт амжилт гаргасан нэр хүндтэй Азийн удирдагчдад олгогддог шагнал юм. Доктор Чан Лин Тиен нь Азийн сангийн удирдах зөвлөлийн дарга, Берклей дэх Калифорнийн их сургуулийн канслерын албыг тус тус хашиж байсан бөгөөд шинжлэх ухаан, дээд боловсрол, АНУ- Ази хоорондын харилцаанд оруулсан хувь нэмрээрээ олонд нэр хүндтэй нэгэн ажээ.

 

Skip to content