Youth Tech Entreprenuership Accelarator хөтөлбөрийг зохион явууллаа

АНУ-ын элчин сайдын яамны урилгаар хүрэлцэн ирсэн технологийн салбарын бизнесийн энтрепренер Брандон Боянтоны айлчлалын хүрээнд оюутан залууст зориулан “Технологийн Бизнес Хэрхэн Эхлүүлэх вэ? ” сэдвийн дор нээлттэй хэлэлцүүлгийг Зориг сан болон МУИС-ын оюутны холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээ нь нээлттэй зохион байгуулагдсан бөгөөд Брандон Боянтон нь өөрийн туршлага болон ирээдүйн технологийн бизнесийн боломжуудын тухай хуваалцсан билээ.

Брандон Боянтон бол 22 насандаа хоёр тек компани амжилттай эхлүүлж, худалдсан энтрепренёр юм. Тэрээр Монгол улсын 20 залуу энтрепренёрт нэг долоо хоногийн турш бизнесээ хэрхэн өргөжүүлэх талаар зөвлөх сургалтыг удирдан явуулсан ба сургалтанд хамрагдагсад хэрхэн ‘сайн бүтэлгүйтэх’, бизнесийн төлөвлөгөө гаргах, санаагаа танилцуулах, брэндинг хийх зэрэг чадваруудад суралцлаа. Мөн Брандон бизнесийн гараагаа эхлүүлсэн бодит туршлагаасаа Монгол энтрепренёруудтай хуваалцаж санал бодлоо солилцсон юм.

Skip to content