Нүүр хуудас » Байгаль орчны манлайлагч хөтөлбөр

БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАГЧ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн тухай

Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр нь Монгол Улсын байгаль орчинд тулгарч буй олон төрлийн асуудлуудын тухай мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй залуу мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь одоог хүртэл 160 гаруй залуусыг хамруулаад байна. Байгаль Орчны Манлайлал хөтөлбөр жил бүрийн 9 сараас 6 сар хүртэл 8 сарын хугацаанд хэрэгждэг ба хөтөлбөрийн уулзалтууд долоо хоногт нэг удаа ажлын цагийн дараа эсвэл амралтын өдөр зохиогддог.

Хэрэгжиж эхэлсэн он:

2013

Насны хязгаар:

25 хүртэлх

Хамрагдах хүний тоо:

20-25

Төлбөр:

Үнэ төлбөргүй

Түгээмэл асуултууд

2020 хөтөлбөрийн бүртгэл

  • 00 өдөр
  • 00 цаг
  • 00 минут
  • 00 секунд
Тун удахгүй

Өргөдөл гаргагч нь байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлын талаар мэдлэгээ дээшлүүлж, Монгол оронд тулгамдаж буй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй 25 хүртэлх насны, их дээд сургуулиа төгссөн байх шаардлагатай.

Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл онлайн өргөдлийг бөглөх ба хэрвээ эхний шатны шалгаруулалтанд тэнцвэл гарнцаарчилсан ярилцлаганд урьж оролцуулдаг.  Онлайн өргөдлийн маягтыг эндээс харна уу.

Хөтөлбөр нь лекц, харилцан яриа, сургалт, сэдэвчилсэн танилцах аялалууд болон багаар хэрэгжүүлэх байгаль орчны төслөөс бүрдэх ба долоо хоногт нэгээс хоёр удаа ажлын бус цагаар хэрэгждэг. Хөтөлбөрийн чухал нэгэн хэсэг нь багаар хэрэгжүүлэх төслөөс бүрддэг тул оролцогчид өөрсдийн цагаа зохицуулан идэвхтэй оролцох шаардлагатай.

Хөтөлбөрт оролцогчдыг хоёр үе шаттайгаар шалгаруулна. Нэгдүгээр шатанд ирүүлсэн онлайн өргөдөлтэй комиссын гишүүд нэг бүрчлэн танилцана. Үүнээс хөтөлбөрт хамрагдах эрмэлзэл, хөтөлбөрөөс суралцах чадавх, мэргэжлийн салбар зэргийг үнэлэн хоёрдугаар шат буюу ганцаарчилсан ярилцлагаар 20-25 оролцогчийг шалгаруулна.

  • Байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмэр оруулах
  • Манлайллын ур чадвараа дээшлүүлэх
  • Монгол орны байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудын талаар ойлголтоо гүнзгийрүүлэх
  • Салбарын манлайлагчидтай танилцаж мэргэжлийн хүрээгээ тэлэх
  • Багт хуваагдан Улаанбаатар хот болоод Монгол улсад тулгамдаж буй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бичил төсөл хэрэгжүүлнэ.
  • Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн сертификат олгоно

Байгаль Орчны Манлайлал хөтөлбөр нь шалгарсан оролцогчдод үнэ төлбөргүй бөгөөд хөтөлбөрийн арга хэмжээ, сургалтанд идэвхтэй оролцоход хангалттай.

Тус хөтөлбөр нь ажлын гараагаа эхлээд удаагүй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмэр оруулах хүсэлтэй залуу боловсон хүчнүүдэд зориулагдсан хөтөлбөр учир их дээд сургуулиа төгсөөд удаагүй залууст нээлттэй байдаг.

Дэмжигч байгууллага

Skip to content