Нүүр хуудас » Мерали охидын тэтгэлэгт хөтөлбөр

МЕРАЛИ ОХИДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Оюутан залууст зориулсан

Хөтөлбөрийн тухай

2010 оноос эхлэн АНУ-ын Мерали Сан нь Азийн зарим улсуудад их дээд сургуулийн эмэгтэй оюутнуудад зориулан тэтгэлэгт хѳтѳлбѳрийг эхлүүлсэн ба Зориг Сан болон Азийн сан хамтран Монгол Улсад хѳтѳлбѳрийг хэрэгжүүлдэг. Мерали тэтгэлэгт хѳтѳлбѳр нь МУИС, ШУТИС-д шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр мэргэжил эзэмшихээр суралцаж буй эмэгтэй оюутнуудад сургалтын санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, боловсролын тэгш бус байдлыг арилгах зорилготой хөтөлбөр юм. Тус тэтгэлэгт хѳтѳлбѳр нь сургалтын тѳлбѳрийн тэтгэлэг олгохоос гадна оюутны дотуур байр, ном болон бусад шаардлагай хичээлийн материал худалдан авах тэтгэмж олгодог. Мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутны сурлагын амжилт буураагүй тохиолдолд үргэлжлүүлэн 4 жилийн хугацаанд тэтгэлэг хүртэх боломжийг олгодог. Тиймээс 4 жилд нэг удаа зарлагддаг бөгөөд одоогоор нийт 160 оюутан хамрагдаж сургуулиа амжилттай дүүргээд байна.

Хэрэгжиж эхэлсэн он:

2010

Насны хязгаар:

Их, дээд сургуулийн оюутнууд

Хамрагдах хүний тоо:

30

Төлбөр:

Үнэ төлбөргүй

2020 хөтөлбөрийн бүртгэл

Тун удахгүй

Түгээмэл асуултууд

МУИС болон ШУТИС-д шинжлэх ухаан, инженерийн мэргэжлээр суралцахаар элсэн орсон 1-р дамжааны эмэгтэй оюутан байх ба ЭЕШ-ын онооны дундаж 650-с дээш, санхүүгийн хэрэгцээтэй, бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаагүй оюутан байх шаардлагатай.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор нарийн мэргэжлээр суралцаж буй эмэгтэй оюутнуудын ур чадварыг нэмэгдүүлэх олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдаг. Үүнд хувийн болон мэргэжлийн сүлжээгээ өргөжүүлэн, ур чадвараа хөгжүүлэхэд туслах нэтворкинг арга хэмжээ, эмэгтэй оюутнуудыг чадавхижуулах, манлайлах, цагийн менежмент, хэрхэн хариуцлагатай оюутан байх, эссэ болон өөрийн товч танилцуулгыг хэрхэн бичих, ажилд орох ярилцлаганд хэрхэн бэлдэх зэрэг ур чадварын сургалтууд зэрэг багтдаг. 

Хөтөлбөрт хамрагдсан 4 жилийн хугацаанд салбар бүрийн туршлагатай мэргэжилтэн, манлайлагчдын яриаг сонсож, залуу эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлэх, амжилтанд хүрэхийн тулд нийгмийн болон хувь хүний зүгээс тулгардаг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдлэгтэй болдог. Ингэснээр эмэгтэй оюутнуудын нийгэмдээ оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт багтаагүй олон төрлийн мэдлэгийг олгодог.

Дэмжигч байгууллага

Skip to content