Нүүр хуудас » Монгол залуу эрдэмтэн хөтөлбөр

МОНГОЛЫН ЗАЛУУ ЭРДЭМТЭН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн тухай

“Монголын залуу эрдэмтэн” хөтөлбөр нь ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдыг АНУ болон Олон улсын шилдэг их, дээд сургуулиудад элсэн орох боломжийг тодорхойлох, түүнд бэлтгэх зорилготой хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь жил бүр 30 сурагч шалгаруулан, долоо хоногийн эрчимжүүлсэн академик сургалт явуулдаг. Сургалтыг гадаадын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй бакалаврын ангийн оюутнууд заадаг бөгөөд жил бүр 5-8 сургагч багш нар Монголд хүрэлцэн ирж оролцдог.

Хэрэгжиж эхэлсэн он:

2012

Насны хязгаар:

10-12-р анги

Хамрагдах хүний тоо:

30

Төлбөр:

Үнэ төлбөргүй

2020 хөтөлбөрийн бүртгэл

Тун удахгүй

Түгээмэл асуултууд

Хөтөлбөр орон даяар зарлагддаг бөгөөд доорх ерөнхий шаардлагыг хангасан байна:

  • Сурлагын дундаж дүн 75%-иас дээш байх
  • Англи хэлний ярих, бичих, ойлгох чадвар дундаас дээш байх
  • Нийгмийн идэвхтэй байх
  • Америкийн болон олон улсын нэр хүндтэй их, дээд сургуулийн элсэлтийн тухай цогц ойлголттой болох
  • Мэргэжлээ зөв сонгоход түлхэц өгөх
  • Их сургуулийн хичээлийн агуулгын тухай ойлголтоо нэмэгдүүлэх
  • Англи хэл дээр эссе бичих чадвараа дээшлүүлэх
  • Сургуульд хэрхэн өргөдөл гаргах тухай
  • Манлайлагч нартай уулзах боломжоор хангагдах
  • Гадаадын их сургуульд амжилттай суралцаж буй үе тэнгийнхнээсээ суралцах боломжтой. 

Тус хөтөлбөрийг АНУ болон гадаадын их, дээд сургуулиудын бакалаврын төвшний оюутнууд Англи хэл дээр зааж явуулдаг. Мөн тус хөтөлбөр нь Монголын нийгмийн манлайлагч нартай уулзах, хичээлийн бус төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцох боломж олгодог.

Семинар: Жил бүр хүмүүнлэгээс шинжлэх ухааны салбарыг хамарсан төрөл бүрийн сэдвээр хичээл бэлтгэхийн тулд 6-8 сургагч оюутныг сонгож авдаг. Эдгээр семинар нь сурагчдад ерөнхий эрдмийн боловсролын системийг танилцуулах, тэднийг үндэслэлтэй сэтгэн бодох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд нь туслах зорилготой. Сургагч оюутнуудыг АНУ болон гадаадын их, дээд сургуулиудаас өөрсдийн ирүүлсэн материал дээр сонгон шалгаруулж авдаг.

Коллежийн элсэлтийн бэлтгэл: Коллежид бэлтгэх сургалтанд элсэлтийн эссе бичих, SAT–д бэлтгэх, их сургууль сонгох, санхүүгийн туслалцаа, өргөдөл гаргах үйл явцын талаар заадаг.

Нийгмийн хөгжлийн төсөл: Монголын нийгэмд тулгамдсан асуудлыг хөндсөн төслийн санаа гаргаж сургагч оюутан багш нартайгаа хамтран асуудлыг шийдэх шийдлийг хэлэлцдэг. 

Хөтөлбөрийн төгсөлт: Хөтөлбөрийн төгсгөлд сурагчид хөтөлбөрөөс сурсан зүйлсээ дүгнэн ярилцдаг бөгөөд нийгмийн хөгжлийн төслийн саналаа танилцуулдаг. Уг танилцуулгын үеэр бид төслийг хэрэгжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага, хувь хүн болон хөтөлбөрийн урд жилүүдийн төгсөгчдийг урин оролцуулдаг.

Дэмжигч байгууллага

Skip to content