Нүүр хуудас » Орон нутгийн байгаль орчны манлайлал хөтөлбөр

ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн тухай

Зориг сан нь орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуусын хөгжлийг дэмжих зорилгоор Орон Нутгийн Байгаль Орчны Манлайлал хөтөлбөрийг жилдээ нэг удаа 14 хоногийн хугацаатай Улаанбаатар хотод хэрэгжүүлж байна. Энэхүү хоёр долоо хоногийн хугацаатай түргэвчилсэн хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх, олон талын чадваруудыг эзэмшиж цаашид байгаль орчны салбарт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох боломжыг олгодог. Хөтөлбөрийн хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон хоёр талын замын зардлыг Зориг сан хариуцдаг.

Орон Нутгийн Байгаль Орчны Манлайлал Хөтөлбөр нь дараах зорилтуудтай:

  • Орон нутагт ажиллаж, амьдарч буй залуусыг чадавхижуулж, тэднийг дэмжих, 
  • Хамт олноо манлайлах арга барил эзэмшүүлэх, 
  • Оролцогчдод өөрийгөө хөгжүүлэх боломж олгох,
  • Салбартаа хамтран ажиллах харилцаа холбоог бий болгож өгөх
  • Орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах сэдэл өгөх
Хэрэгжиж эхэлсэн он:

2015

Насны хязгаар:

30 хүртэлх

Хамрагдах хүний тоо:

21

Төлбөр:

Үнэ төлбөргүй

2020 хөтөлбөрийн бүртгэл

Тун удахгүй

Түгээмэл асуултууд

Тус хөтөлбөрт дараах шаардлагуудыг тавьдаг: 

  • Байгаль орчны асуудалд анхаарал хандуулдаг байх
  • 22-29 настай байх
  • Орон нутагтаа тогтмол ажиллаж амьдардаг байх
  • Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзлэлтэй байх
  • УБ хотод хүрэлцэн ирж 2 долоо хоногийн турш хөтөлбөрт хамрагдах боломжтой байх

Нээлтийн арга хэмжээ: Оролцогч залуус манлайллын талаар үндсэн ойлголт авч, хоорондоо танилцан харилцаа холбоогоо үүсгэх эхлэлийг тавина.

Сургалт: Хөтөлбөрийн туршид Зориг сангийн бэлтгэсэн академик сургалтанд сууж залуус өөрийн манлайллын ур чадвар болон нийгэм, эдийн засаг, байгаль орчны мэдлэгээ тэлэх боломжтой.

Семинар: Оролцогчдын салбартаа манлайлах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх сургалтууд орно.

Танилцах аялал: Монгол Улсын тэргүүний, чухал байгаль орчны салбаруудтай өөрсдийн биеэр танилцах аялал хийдэг.

Хэлэлцүүлэг: Байгаль орчны салбарын туршлагатай мэргэжилтнүүд урилгаар ирж оролцогч залуустай өнөөгийн байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцон, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Төгсөгчдийн холбоотой сүлжээ үүсгэх арга хэмжээ: Зориг сангийн Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн төгсөгчдийн холбооны залуус энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд хоорондоо танилцан салбартаа хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.

Орон нутгийн Байгаль Орчны Манлайлал хөтөлбөр нь ажлын гараагаа эхлээд удаагүй манлайллын ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй залуу боловсон хүчнүүдэд зориулагдсан хөтөлбөр учир их дээд сургуулиа төгсөөд удаагүй орон нутагтаа ажиллаж амьдарч буй залууст нээлттэй байдаг.

  • 22-30 настай байх
  • Орон нутагтаа тогтмол ажиллаж амьдардаг байх
  • Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзлэлтэй байх
  • Хөтөлбөрт 2 долоо хоногийн турш хамрагдах боломжтой байх
  • Байгаль орчны асуудалд анхаарал хандуулдаг байх

Хоёр долоо хоногийн турш Улаанбаатар хотод хэрэгждэг.

22-30 настай, орон нутагтаа тогтмол ажиллаж амьдардаг залуус хамрагдах боломжтой.

Хөтөлбөрт оролцогчидын 70 хувь нь байгаль орчны, 30 хувь нь бусад салбарт ажилладаг залуус хамрагдана.

21 аймгийн 21 залуус хамрагдах боломжтой.

Томилолтын зардал олгодоггүй. Харин хөтөлбөрийн хугаацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол, замын зардлыг хэрэгжүүлэгч байгууллагаас бүрэн хариуцдаг.

Хөтөлбөр нь жил бүрийн 2 сарын эхээр зарлагдан 4 сарын эхээр хэрэгжиж эхэлдэг.

Фэйсбүүк хуудас-Zorig Foundation, Website- zorigsan.mn дамжуулан хөтөлбөрийн анкетийг онлайнаар бөглөдөг.

Хөтөлбөрийн шалгаруулалт 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатны шалгаруулалтыг бүрдүүлсэн материал болон эссе-д үндэслэн явуулна. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг утсаар авсан ярилцлагын үр дүнгээр явуулна.

Нэгдүгээр шатанд тэнцсэн тохиолдолд утсаар болон имэйлээр холбогдох болно.

Дэмжигч байгууллага

Skip to content