Нүүр хуудас » Орон нутгийн эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр

ОРОН НУТГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн тухай

Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа өөрийгөө хөгжүүлэх, манлайллын чадвараа дээшлүүлэх чин хүсэлтэй 22-30 насны эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилготой хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид манлайллын, харилцааны, хэлэлцээр хийх, хэвлэл мэдээлэлтэй харилцах, цагийн менежмент зэрэг ур чадвараа хөгжүүлэхээс гадна хүний эрх, жендерийн тэгш байдал, төслийн менежмент болон байгаль орчны талаар ойлголтоо гүнзгийрүүлдэг. Мөн Монгол улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудын бүтээн байгуулалтуудтай биечлэн танилцаж, салбар бүрийн манлайлагч нартай уулзаж харилцаа холбоо үүсгэх боломжоор хангагддаг. Хөтөлбөрийн хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон хоёр талын замын зардлыг Зориг сан хариуцдаг.

Тус хөтөлбөрт дараах шаардлагуудыг тавьдаг: 

  • 22-30 настай байх
  • Орон нутагтаа тогтмол ажиллаж, амьдардаг байх
  • Өөрийгөө хөгжүүлэх, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Хөтөлбөрт 2 долоо хоногийн турш хамрагдах боломжтой байх
Хэрэгжиж эхэлсэн он:

2018

Насны хязгаар:

30 хүртэлх

Хамрагдах хүний тоо:

21

Төлбөр:

Үнэ төлбөргүй

2020 хөтөлбөрийн бүртгэл

  • 00 өдөр
  • 00 цаг
  • 00 минут
  • 00 секунд
Тун удахгүй

Түгээмэл асуултууд

Уг хөтөлбөр нь ажлын гараагаа эхлээд удаагүй манлайллын ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй залуу боловсон хүчнүүдэд зориулагдсан хөтөлбөр учир их дээд сургуулиа төгсөөд удаагүй орон нутагтаа ажиллаж амьдарч буй эмэгтэйчүүдэд нээлттэй байдаг.

Хоёр долоо хоногийн турш Улаанбаатар хотод хэрэгждэг.

22-30 настай, орон нутагтаа тогтмол ажиллаж амьдардаг эмэгтэйчүүд хамрагдах боломжтой.

Бүх л салбарт ажиилаж буй эмэгтэйчүүд хамрагдах боломжтой. 

21 аймгийн 21 залуус хамрагдах боломжтой буюу нэг аймгаас нэг оролцогч шалгаран хамрагддаг. 

Томилолтын зардал олгодоггүй. Харин хөтөлбөрийн хугаацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол, замын зардлыг хэрэгжүүлэгч байгууллагаас бүрэн хариуцдаг.

Фэйсбүүк хуудас-Zorig Foundation, Website- zorigsan.mn дамжуулан хөтөлбөрийн анкетийг онлайнаар бөглөдөг.

Хөтөлбөрийн шалгаруулалт 2 үе шаттай явагдах бөгөөд эхний шатны шалгаруулалтыг бүрдүүлсэн материал болон эссе-д үндэслэн явуулна. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг утсаар авсан ярилцлагын үр дүнгээр явуулна.

Нэгдүгээр шатанд тэнцсэн тохиолдолд утсаар болон имэйлээр холбогдох болно.

Дэмжигч байгууллага

Skip to content