Нүүр хуудас » Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр

ЗОРИГ САН, ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн тухай

Швейцарын Хөгжлийн Агентлаг нь Зориг сантай хамгийн урт хугацаанд тогтвортой хамтран ажиллаж байгаа байгууллагуудын нэг юм. Зориг сан тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 1200 орчим оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, нийгмийн хөгжлийн 140 шахам бичил төслийг хэрэгжүүлсэн байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт жил бүр 60 оюутанг 2 үе шаттайгаар шалгаруулан авдаг ба сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхүүлэн дэмжих зорилготой.

Хэрэгжиж эхэлсэн он:

2013

Насны хязгаар:

25-аас доош

Хамрагдах хүний тоо:

20-25

Төлбөр:

Үнэ төлбөргүй

2020 хөтөлбөрийн бүртгэл

Тун удахгүй

Түгээмэл асуултууд

  • Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд 3,2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж буй оюутан байх
  • Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог, нийгмийн сайн сайхны төлөө бие даан хэрэгжүүлэх өөрийн төслийн санааг боловсруулсан байх
  • Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмжид хамрагдаагүй байх
  • Санхүүгийн тодорхой хэрэгцээтэй байх

Тус тэтгэлэгт хөтөлбөр нь жил бүрийн 9 сард зарлагддаг бөгөөд өргөдлийг онлайнаар авдаг тул Зориг сангийн байранд биеэр ирэх шаардлагагүй. Онлайн өргөдлийн маягтыг эндээс харна уу.

Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтыг 2 үе шаттайгаар явуулдаг. Нэгдүгээр шатанд ирүүлсэн онлайн өргөдөлтэй комиссын гишүүд нэг бүрчлэн танилцана. Үүнээс эссэ, хөтөлбөрт хамрагдах эрмэлзэл, хөтөлбөрөөс суралцах чадавх, санхүүгийн хэрэгцээ, гаргасан хувийн амжилт, бие даан хэрэгжүүлэх нийгмийн хөгжлийн төслийн санаа, хэрэгжих боломж зэргийг үнэлэн хоёрдугаар шат буюу ганцаарчилсан ярилцлагаар оролцогчийг шалгаруулна.

  • Төсөл санаачлан бичих, хэрэгжүүлэх туршлагатай болгох,
  • Багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх
  • Хөтөлбөрийн явцад 4 удаагийн сургалтад хамруулан оюутнуудын ур чадварыг дээшлүүлэх,
  • Оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх,
  • Сурах хүсэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, дэмжих

Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд 10 багт хуваагдан хөтөлбөрийн явцад олж авсан мэдлэг чадвараа ашиглан нийгэмд тулгамдсан аливаа асуудлыг тодорхойлж, тэрхүү асуудлыг шийдвэрлэх санаачлага гарган уг төслийнхөө хэрэгжилтэд гар бие оролцон хамтын хүчээр гүйцэтгэнэ. Энэ нь тухайн оюутан нь нийгэмдээ эерэг өөрчлөлт бий болгох, түүнд хувь нэмрээ оруулах, бэхжүүлэх боломж олгоод зогсохгүй, Монгол улсад тулгарч буй нийгмийн болон бусад асуудлуудын талаарх цэгцтэй ойлголтыг олж авахад нь тусалдаг.

Дэмжигч байгууллага

Skip to content