Нүүр хуудас » Люби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр

ЛЮБИ-ЖЕНКИНС СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн тухай

Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг эзэмшүүлж нийгэмдээ хариуцлагатай, чадварлаг иргэн болон төлөвшихөд нь туслахад чиглэгдсэн хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь Америк дахь Зориг сангийн ерөнхийлөгч Волтор Женкинсийн санаачлагаар 2004 оноос хойш хэрэгжсээр байна.

Хэрэгжиж эхэлсэн он:

2004

Насны хязгаар:

10, 11-р ангийн сурагчид

Хамрагдах хүний тоо:

20-25

Төлбөр:

Үнэ төлбөргүй

2021 хөтөлбөрийн бүртгэл

Тун удахгүй

Түгээмэл асуултууд

Хөтөлбөрт Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн дараах шаардлагыг хангасан сургачид хамрагдна:

  • 17 насны ахлах ангийн сурагч байх
  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт хичээлийнхээ хажуугаар бүрэн оролцох боломжтой байх

Луби-Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөрийн нээлт: Хөтөлбөрт шалгарсан сурагчид өөр хоорондоо танилцаж, тэдний эцэг эхээс хөтөлбөрт хамрагдлах зөвшөөрөл авах үйл ажиллагаагаар эхэлнэ. 

Семинар: Хөтөлбөрийн хугацаанд тухайн сэдэв, асуудлаар мэргэшсэн байгууллага, хувь хүмүүсийн яриаг сонсож, тухайн сэдвээр өөрийн мэдлэгээ гүнзгийрүүлэх 

Ур чадварын сургалтууд: Төсөл хэрхэн бичих, хэрхэн мэдээлэл хүлээн авах, түүнийг боловсруулах мөн багаар ажиллах ур чадварууд эзэмшинэ. 

Сэдэвчилсэн аялал: Олон улсын байгууллагуудтай танилцах, ойлголтоо нэмэгдүүлэх аялалууд хийнэ. 

Нийгэмд тустай бичил төсөл: Хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид жил бүр 4-5 багт хуваагдаж, сургалтын хугацаанд олж авсан мэдлэг, мэдээлэл дээр үндэслэсэн төслүүд бие даан санаачлан хэрэгжүүлнэ. 

Хаалт, төгсөлтийн арга хэмжээ: Төгсөлтийн арга хэмжээ нь Америк сурагчид Монголд айлчлах үеэр хийгдэх бөгөөд өөрсдийн бие даан хэрэгжүүлсэн төслөө танилцуулах, хөтөлбөрийн хугацаанд сурч мэдсэн зүйлсээ дүгнэн ярилцдаг.

  • Манлайлах ур чадварт суралцах
  • Өнөөгийн нийгэмд тулгарч буй асуудлуудын талаарх мэдлэгээ тэлэх
  • Нийгэмд тустай сайн дурын ажил санаачлан хэрэгжүүлэх
  • Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх
  • Гадаадын их, дээд сургуулиудад суралцах талаар мэдээлэл олж авах
  • АНУ-ын Денвер хотын сургуулиудын үе тэнгийн сурагчидтай танилцаж туршлага судлах
  • 8 сарын хугацаанд хөтөлбөрт идэвхитэй оролцсон тохиолдолд АНУ-ын Денвер хотод зохиогдох 2 долоо хоногийн хөтөлбөрт үнэ төлбөргүй оролцох боломжтой юм.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид олон талын хүчин зүйлсийг тооцоолсны үндсэн дээр энэхүү хязгаарыг тогтоосон байдаг. Төгсөх 12-р ангийн сурагчид сургуулиа төгсөх, элсэлтэнд бэлтгэх зэрэг чухал цаг үе дээрээ байдаг бол 9 болон түүнээс доош ангийн сурагчид нь бие даан нийгмийн харилцаанд ороход хараахан бэлэн болоогүй байх нь элбэг байдаг.

Үгүй. Зөвхөн идэвхтэй оролцсон 4-5 сурагч АНУ-ын Денвер хотод зохиогдох 2 долоо хоногийн хөтөлбөрт үнэ төлбөргүй оролцох боломжтой юм.

Дэмжигч байгууллага

Skip to content