Нүүр хуудас » Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр

ЗАЛУУСЫН ТОГТВОРТОЙ АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн тухай

Зориг сангийн “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр нь залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь туслах зорилготой. Хөтөлбөрт шалгарсан залууст ажилд ороход нэн шаардлагатай болон ажлын байранд түгээмэл хэрэглэгддэг ур чадваруудыг богино хугацаанд эзэмшүүлж, бодит ажлын туршлага олгох юм. Хөтөлбөр зургаан сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд танхимын сургалт, танилцах аялал, ажлын бодит туршлага олгох дадлага гэсэн хэсгээс бүрдэнэ. Хөтөлбөрт 26 хүртэлх насны ажил идэвхтэй хайж байгаа, өөрийгөө хөгжүүлэх, тогтвортой хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзэлтэй 20 залуус шалгаран хамрагдана.

Хөтөлбөрийн агуулга

Ажилд орохоос өмнө эзэмших ур чадварууд 
Залууст ажлын байранд орохоос өмнө эзэмшвэл зохих ур чадварууд болох CV хэрхэн бичих, ажлын ярилцлагад бэлдэх, цагийн менежмент, ажилд ороход шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэх зэрэг ур чадваруудыг сургалтуудаар дамжуулан эзэмшүүлнэ. 

Ажлын байранд шаардлагатай ур чадварууд
Хөтөлбөрийн энэ хэсэгт залуус ажлын байранд түгээмэл шаардагддаг ур чадварууд болох өөрийгөө бусдад илэрхийлэх, ажлын байран дах багийн ажиллагаа, пресентаци бэлдэх, илтгэл тавих, албан бичиг хөтлөлт, боловсруулалт, шийдвэр гаргах төвшний оролцоо, харилцааны ур чадвар, манлайлал гэх зэрэг чадваруудыг эзэмших юм. 

Ажлын бодит туршлага
Хөтөлбөрийн төгсгөлийн хэсэгт хөтөлбөрөөс сурсан, эзэмшсэн ур чадваруудаа ажлын байран дээр бодит туршлага болгох боломжийг залууст олгох үүднээс залуусын ажиллахыг хүсэж буй салбарын байгууллагуудад дадлага хийлгэх юм. Залуус дадлага хийх туршилтын хугацаандаа тухайн байгууллагадаа өөрийгөө үнэлүүлж чадвал үндсэн ажилтнаар ажиллах боломжтой.

Хэрэгжиж эхэлсэн он:

2013

Насны хязгаар:

25-аас доош

Хамрагдах хүний тоо:

20-25

Төлбөр:

Үнэ төлбөргүй

2020 хөтөлбөрийн бүртгэл

Тун удахгүй

Түгээмэл асуултууд

Уг хөтөлбөр нь дөнгөж сургуулиа төгсөөд шинээр, анх удаа ажилд орох гэж байгаа залууст дэмжлэг үзүүлэх зорилготой учраас ийнхүү нас заадаг.

  • Орон нутгийн харъяалтай хэдий ч хотод оршин суудаг бол материалаа илгээж болно.
  • Сургалтууд нь долоо хоногт 2 удаа ордог. Мөн дадлагад гарах байгууллага нь хотод байрлалтай болохоор боломжгүй байдаг.

Зориг сангаас хэрэгжүүлдэг бүх хөтөлбөрүүд үнэ төлбөргүй байдаг.

Төгсөх курсын оюутан хамрагдах боломжтой.

Уг хөтөлбөр нь ажилд зуучлах үйлчилгээ биш. Харин залуусын ажилд ороход нь хэрэгтэй байгаа ур чадварыг эзэмшүүлэн, улмаар 3 сарын хугацаанд сонирхож буй байгууллагад нь дадлагад гаргадаг.

Шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар эсвэл цаасаар Зориг сангийн байранд ажлын цагаар ирж бөглөх боломжтой.

Хөтөлбөрийн хэрэгжих  хугацаанд ажилд ороход болон ажилд орсны дараах шаардлагатай ур чадваруудыг сургалтаар дамжуулан олгоод зогсохгүй сурсан мэргэжил, сонирхсон салбарын байгууллагад нь дадлага хийлгэнэ.

Хэрэв та манай хөтөлбөрт тэнцээд ороод ирвэл бидний зүгээс таныг хаана, ямар ажил эрхлэх хүсэлтэй байгааг чинь харгалзан үзэж 3 сарын хугацаанд тус газарт туршилтын дадлага хийлгэх юм. Уг 3 сарын хугацаанд та үнэхээр ажилдаа сайн байж чадвал тус байгууллагадаа үндсэн ажилтанаар үлдэх боломжтой. Тэрнээс шууд ажлын байртай болно гэсэн ойлголт биш шүү. Таны хичээл зүтгэлээс их зүйл шалтгаалах болно.

Хөтөлбөрийн зүгээс хоол, унааны зардлыг оролцогчдод олгодог. Зарим тохиолдолд дадлагад гарсан байгууллага урамшуулал олгох ч тохиолдол байдаг.

Дэмжигч байгууллага

Skip to content