Нүүр хуудас » Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн тухай

Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр нь Австралийн Засгийн газрын санаачлагаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд Австрали улсад магистр болон докторын зэрэг хамгаалсан төгсөгчдийг хамруулдаг. Хөтөлбөр 8 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд Австралид төгсөгчдийн мэргэжлийн болон удирдах ур чадварыг сайжруулах замаар манлайлагч болоход бэлтгэж байгаа юм. Энэхүү хөтөлбөр нь Австралийн Засгийн газраас манай улсын хөгжилд үзүүлдэг туслалцааны нэг хэсэг бөгөөд Зориг сан нь уг хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж байна. Хөтөлбөрөөр дамжуулан манлайлалд жендерийн тэгш эрхийг хангахад дэмжлэг үзүүлдэг ба хөтөлбөрт хамрагдагчдын хүйсийн харьцаа 70% (эмэгтэй,) 30% (эрэгтэй) байна.

Хөтөлбөрийн Австралид хэрэгжих үйл ажиллагаа:

Монголд 8 сарын хөтөлбөрт оролцогчид Австралид болох 2 долоо хоногийн манлайллын эрчимжүүлсэн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана. Энэ үйл ажиллагаа оролцогчдын манлайлах, хамтран ажиллах, бусдад үлгэрлэх зэрэг тэдэнд нэн шаардлагатай байдаг ур чадваруудыг хөгжүүлэхэд анхаарна. Оролцогч Австралид байх хугацаандаа өөрт тохирсон салбарын туршлагатай Австрали ментортой албан бусаар 1-2 удаагийн уулзалт хийж, тушаал дэвших, алба ажил, хувийн амьдралаа хэрхэн тэнцвэржүүлэх, манлайлахад учирдаг аливаа саад бэрхшээлүүд болон бусад мэргэжлийн асуудлуудыг хөндөн ярилцдаг. Мөн тухайн орон нутгийн улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, олон нийтийн байгууллагуудад зочилж, мэргэшсэн шинжээчид, манлайлагчидтай семинар, бүлгийн ярилцлага хийх маягаар тэднээс сонирхсон асуултаа асууж, санал солилцон хамтран ажилладаг.

Хэрэгжиж эхэлсэн он:

2015

Хамрагдах хүний тоо:

20-25

Төлбөр:

Үнэ төлбөргүй

2020 хөтөлбөрийн бүртгэл

Бүртгүүлэх

Түгээмэл асуултууд

Энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах шалгууруудыг хангасан байна:

  • Австрали улсад магистр болон докторын зэргээр суралцсан байх,
  • Ажил эрхэлдэг байх (хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хүүхэд асрах чөлөөтэй байгаа хүмүүс хамрагдана)
  • 8 сарын хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзэлтэй
  • Хөтөлбөрийн дараах судалгаанд оролцох боломжтой
  • Хөтөлбөрт оролцохыг гэр бүл, ажлын газраас дэмжихийг баталгаажуулах
  • Манлайллын ур чадвараа дээшлүүлэх хүсэл эрмэлзэлтэй

Тус хөтөлбөр нь 8 сарын хугацаанд хэрэгжихдээ үдийн хоолны уулзалтууд, нетворкинг арга хэмжээ, семинар, жендерийн сургалт, манлайллын сургалт, танилцах аялал зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах болно. Эдгээр нь бүгд ажлын бус цагаар явагдах тул оролцогч өөрөө хувийн зохион байгуулалтаа хангаж ажиллана. Мөн оролцогчид хөтөлбөрийн явцад олж авсан мэдлэг чадвараа ашиглан нийгмийг хөгжүүлэхэд чиглэсэн бичил төслүүдийг хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрт хамрагдсанаар дараах давуу талууд бий болно. Үүнд:

  • Оролцогчдын манлайлах болон шийдвэр гаргах ур чадварыг нэмэгдүүлэх
  • Монгол Улсын ирээдүйд чухал ач холбогдолтой асуудлын талаар гүн бат мэдлэг олгоход туслах
  • Монголын нийгмийн ирээдүйд нөлөөлөх, хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Хувийн болон мэргэжлийн танилын хүрээгээ өргөжүүлэн, ур чадвараа хөгжүүлэхэд туслах
  • Оролцогчдыг Австрали, Монгол хоорондын гүүр болоход дэмжлэг үзүүлэх
  • Жендерийн тэгш байдал манлайлалтай хэрхэн уялдах талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зэрэгт тусална.

Дэмжигч байгууллага

Webp.net-resizeimage (1)
Skip to content