Нүүр хуудас » Залуу манлайлал хөтөлбөр

ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн тухай

Залуу Манлайлал Хөтөлбөр (YLP) нь Монголын залуу мэргэжилтнүүдэд зориулсан жил бүр 8 сарын хугацаанд хэрэгждэг хөтөлбөр юм. Хөтөлбөрт шалгарсан залуус Монгол улсын залуу боловсон хүчнүүдийн төлөөлөл байх бөгөөд урьдаас бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу өөрсдийн хувь хүний болон манлайллын чадвараа дээшлүүлдэг. Мөн нийгэмдээ эерэг өөрчлөлт, хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй ажлын гараагаа эхлүүлж буй залууст хөгжин дэвшихэд нь туслалцаа үзүүлэх зөвлөгч, манлайлагчидтай танилцах боломжийг олгохоос гадна дэлхий дахинд болоод Монгол улсад тулгарч буй нийгмийн болон бусад асуудлуудын талаарх цэгцтэй ойлголтыг олж авахад нь тусалдаг.  Өдгөө 17 жил амжилттай хэрэгжиж байгаа тус хөтөлбөр нь эгнээндээ 340 гаруй төгсөгчдийг нэгтгэсэн байна.

Хэрэгжиж эхэлсэн он:

2003

Насны хязгаар:

25 хүртлэх

Хамрагдах хүний тоо:

20-25

Төлбөр:

Үнэ төлбөргүй

2021 хөтөлбөрийн бүртгэл

Тун удахгүй

Түгээмэл асуултууд

Хөтөлбөр нь бакалаврын зэргээ хамгаалсан, 25-аас доош настай хэн бүхэнд нээлттэй. Бид аль болох олон салбарыг төлөөлж чадах чадварлаг залуусыг хөтөлбөртөө хамруулахыг зорьдог.

Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл онлайн өргөдлийг бөглөх ба хэрвээ эхний шатны шалгаруулалтанд тэнцвэл гарнцаарчилсан ярилцлаганд урьж оролцуулдаг.  Онлайн өргөдлийн маягтыг эндээс харна уу.

Хөтөлбөр нь лекц, харилцан яриа, сургалт, сэдэвчилсэн танилцах аялалууд болон багаар хэрэгжүүлэх нийгмийн сайн сайхны төлөөх төслөөс бүрдэх ба долоо хоногт нэгээс хоёр удаа ажлын бус цагаар хэрэгждэг. Хөтөлбөрийн чухал нэгэн хэсэг нь багаар хэрэгжүүлэх нийгмийн төслөөс бүрддэг тул оролцогчид өөрсдийн цагаа зохицуулан идэвхтэй оролцох шаардлагатай.

Хөтөлбөрт оролцогчдыг хоёр үе шаттайгаар шалгаруулна. Нэгдүгээр шатанд ирүүлсэн онлайн өргөдөлтэй комиссын гишүүд нэг бүрчлэн танилцана. Үүнээс хөтөлбөрт хамрагдах эрмэлзэл, хөтөлбөрөөс суралцах чадавх зэргийг үнэлэн хоёрдугаар шат буюу ганцаарчилсан ярилцлагаар 20-25 оролцогчийг шалгаруулна.

  • Багаар ажиллах, төсөл хэрэгжүүлэх, манлайлах ур чадвараа дээшлүүлнэ
  • Монголын нийгэмд тулгарч буй асуудлуудын талаар гүнзгийрүүлсэн ойлголттой болно
  • Залуу Манлайлал Хөтөлбөрийн сертификат олгоно
  • Хөтөлбөрт хамрагдаж байсан чадварлаг төгсөгчдийн эгнээнд элсэж, салбар бүрт харилцаа холбоотой болнo.

Залуу Манлайлал хөтөлбөр нь шалгарсан оролцогчдод үнэ төлбөргүй бөгөөд хөтөлбөрийн арга хэмжээ, сургалтанд идэвхтэй оролцоход хангалттай.

Залуу манлайлал хөтөлбөр нь ажлын гараагаа эхлээд удаагүй манлайллын ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй залуу боловсон хүчнүүдэд зориулагдсан хөтөлбөр учир их дээд сургуулиа төгсөөд удаагүй залууст нээлттэй байдаг.

Дэмжигч байгууллага

Skip to content