ОУ-ын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрөөс мэндчилж байна!

Ажлын байранд хүйс хамааралгүй, тэгш эрхтэйгээр өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Монголын шинэ үеийн манлайлагчид болоход дэмжлэг үзүүлэх зорилготой Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр нь 2015 оноос хойш тогтмол хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Австрали улсын засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг бөгөөд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн дэд хэсэг юм. Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөр нь хэрэгжиж эхэлснээсээ хойш хөтөлбөрийн оролцогчдын хувь хүний хөгжлийг дэмжих замаар Монгол улсын жендэрийн эрх тэгш байдал эмэгтэйчүүдийн нийгэм дэх идэвхтэй оролцоонд хувь нэмрээ оруулсаар байна.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх видеоноос сонирхоно уу:

Skip to content