Зориг сангийн ЕБС-ийн 10, 11-р ангийн сурагчдад зориулсан Луби-Женкинс СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР зарлагдлаа.

Хөтөлбөр 8 сарын турш үргэлжлэх бөгөөд идэвх санаачлагатай хөтөлбөрт хамрагдсан 4-6 сурагч АНУ болон Монголд болох тус бүр 2 долоо хоногийн солилцооны хөтөлбөрт хамрагдана.

 

Зориг сан болон АНУ ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй Люби Женкинс Сурагч Солилцооны Хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг эзэмшүүлж нийгэмдээ хариуцлагатай, чадварлаг иргэн болон төлөвшихөд нь туслахад чиглэгдсэн хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь Америк дахь Зориг сангийн ерөнхийлөгч Волтор Женкинсийн санаачлагаар 2004 оноос хойш хэрэгжсээр байна.
Шаардлага хангасан сурагчид 2021 оны 09-р сарын 26-ны 23:59 цагаас өмнө ЭНД дарж цахим өргөдлийн маягт бөглөнө үү.
Skip to content