САНЖААСҮРЭН
ЗОРИГ
Төрсөн өдөр:
2002 оны 8-р сарын 21
Төрсөн Газар
Улаанбаатар хотод
1989-1990
МоАХ-ны Ерөнхий зохицуулагч
1992-1996
УИХ-ын гишүүн
1985-1990
МУИС-д ШУКО-ын багш, МХЗЭ-ийн Улаанбаатар хотын Хороонд зааварлагч
1990-1992
Монголын-Парламентын бүлгэмийн дарга
1996-1998
УИХ-ын Төрийн байгуулалтын БХ-ны дарга, Аюулгүй байдал,гадаад бодлогын БХ-ны дарга, Дэд бүтцийн сайд
ЗОРИГ ба ТҮҮНИЙ ХУВЬСГАЛ

МУИС-д ШУКО-ын багш, МХЗЭ-ийн Улаанбаатар хотын Хороонд зааварлагчНийгэмд ганцаар дарангуйлагч тэр үеийн цорын ганц улс төрийн хүчин МАХН-д сөрөг анхдагч улс төрийн байгууллага Монголын Ардчилсан Холбоог \МоАХ\ ардчилсан хувьсгалыг тэргvvлэх хvчин болгож зохион байгуулах, коммунист дарангуйлалт нийгмийг цус урсгасан мөргөлдөөнгvйгээр ардчилсан хөгжлийн замд оруулахад улстөрч С. Зоригийн авьяас, тууштай чанар, итгэл vнэмшил тvvхэн чухал vvрэг гvйцэтгэсэн билээ. МоАХ-ны анхны Ерєнхий зохицуулагч С.Зориг бие даасан, тэгш эрхтэй улс тєрийн хvчнvvдийн vндэсний зєвшилцлийг эрхэмлэж, тэдний хооронд улс орны хєгжлийн цаашдын замналын асуудлаар дугуй ширээний хэлэлцvvлэг явуулж, нийтээр хvлээн зєвшєєрсєн vзэл баримтлал боловсруулах ёстой гэж vздэг байв. С. Зориг МоАХ-ноос тєрсєн Монголын анхны улс тєрийн сєрєг нам МоАН-ыг зохион байгуулах ажлыг бусад хамтран зvтгэгчдийн хамт гvйцэтгэсэн юм. 1990 онд болсон анхны чөлөөт сонгуулийн дүнгээр шинэ парламент байгуулагдахад С.Зориг байнгын ажиллагаатай доод танхим Улсын Бага Хурлын дарга буюу улсын Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшжээ. Монголын нийгмийн шинэчлэлийг гvнзгийрvvлэн амжилтад хvргэхэд тvvнд єндєр тєвшинд шийдвэр гаргах эрх мэдэл зайлшгvй хэрэгтэй байлаа. Гэвч парламентын дээд танхим буюу Ардын Их хурлын депутатын олонх нь түүнийг дэмжээгүй юм. Монголын нийгмийг ардчилах, зах зээлийн эдийн засгийг тєлєвшvvлэх эрх зvйн орчин бvрдvvлэх, Монголыг нээлттэй улс орон болгож, дэлхий нийтийн хєгжлийн vндсэн хандлагад хамруулахад С. Зоригийн vйл ажиллагаа чиглэж байлаа. Парламентийн бvлгэмийн даргын хувьд С.Зориг томъёологдон хэрэгжих шатандаа орж байсан Монголын олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтэд єєрийн хувь нэмрээ оруулжээ. Монголын Үндэсний Ардчилсан нам\МҮАН\, Монголын Социал Демократ намын\МСДН\ “Ардчилсан Холбоо Эвсэл” УИХ-ын сонгуульд ялаад хоёр жил болж байхад буюу 1998 оны намар УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг гэртээ бусдад хорлогдон амиа алдсан юм.