News

Тэгш хүртээмжийг дэмжих олон улсын тэтгэлэг: Сиднейн их сургуулийн магистрын тэтгэлэг

Тэгш хүртээмжийг дэмжих олон улсын тэтгэлэг: Сиднейн их сургуулийн магистрын тэтгэлэг

Date

2024-07-13

Written by

Tsolmon Bayaraa

Зориг сан Сидней Их Сургуультай хамтран тэгш хүртээмжийг дэмжих олон улсын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нэг оюутанд Сидней Их Сургуулийн магистрын түвшинд 100%-ийн тэтгэлэгтэйгээр суралцах боломжийг олгох гэж байна.

Уг тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол улсад анх удаа зарлаж байгаа ба тэтгэлгийн зорилго дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах хүсэл эрмэлзэлтэй хэдий ч санхүүгийн тодорхой нөхцөл байдлын улмаас суралцах боломжгүй оюутанд суралцах боломжийг олгоход оршино.

Тэтгэлэгт шалгарснаар Сидней Их Сургуулийн зүгээс магистрын түвшний бүтэн сургалтын төлбөр, их сургуулийн бэлтгэл таван долоо хоногийн GAS хөтөлбөрт хамрагдах боломж, дотуур байрны төлбөр, визний болон нислэгийн зардлыг олгох юм. Тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсад 2022 оноос хойш бакалаврын зэргээ хамгаалсан төгсөгчийг хамруулах ба эхний шатны сонгон шалгаруулалтыг Зориг сан хийж, Сидней Их Сургуулийн магистрын түвшний сургалтад тавигдах шалгуурыг хангасан, санхүүгийн хэрэгцээ хамгийн өндөртэй хоёр хүнийг Сидней Их Сургуульд санал болгоно. Харин эцсийн шалгаруулалтыг тус сургууль хийж, тэтгэлэг авах нэг хүнийг сонгоно.

Сидней Их Сургуулийн тухай

Сидней Их Сургууль нь 1850 онд байгуулагдсан дэлхийн тэргүүлэх академик хөтөлбөртэй сургуулиудын нэг юм. Тус сургуулийн энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь санхүүгийн нөхцөл байдлын хувьд суралцахад хүндрэлтэй оюутнуудын боловсролын зөрүүг арилгах, дэлхийн шилдэг их сургуульд суралцах боломжийг олгох чухал алхам юм.

Шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар https://form.jotform.com/zorigfoundation/sydney-equity-scholarship

холбоосоор орж бөглөх бөгөөд 2024 оны 7-р сарын 21-ний өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авна.