News

Залуу Манлайлал Хөтөлбөр 22 дaхь жилдээ зарлагдлаа!

Залуу Манлайлал Хөтөлбөр 22 дaхь жилдээ зарлагдлаа!

Date

2024-09-03

Written by

Saran Bayaraa

Зориг Сангийн ууган хөтөлбөр болох Залуу Манлайлал Хөтөлбөр (YLP) 22 дaхь жилдээ зарлагдлаа!

Залуу манлайлал хөтөлбөр нь Монголын залуу мэргэжилтнүүдийн хувь хүний болон манлайллын чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2003 оноос хойш хэрэгжиж байна.

Нийгэмдээ эерэг өөрчлөлт, хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй ажлын гараагаа эхлүүлж буй залуус хөтөлбөрт хамрагдсанаар төрөл бүрийн салбарын тэргүүлэгчидтэй уулзаж дэлхий дахинд болоод Монгол улсад тулгарч буй нийгмийн болон бусад асуудлуудын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, манлайллын ур чадвараа дээшлүүлж, нийгэмд хандсан төсөл хамтран хэрэгжүүлдэг. Өдгөө 21 жил амжилттай хэрэгжиж байгаа тус хөтөлбөр нь эгнээндээ 470 гаруй төгсөгчдийг нэгтгээд байна.

Тавигдах шаардлага:

- Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй

- Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй

- 25 хүртэлх настай

- Их, дээд сургуулиа төгссөн

- Долоо хоногт 3 хүртэлх цаг зарцуулж, идэвхтэй оролцох боломжтой

Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 2024 оны 9 сарын 24-ний 23:59 цагаас өмнө онлайн өргөдлийн маягтыг https://form.jotform.com/zorigfoundation/ylp-22 холбоосоор бөглөх боломжтой.

Санхүүжүүлэгч байгууллага: M bank